Цагдаагийн байгууллагад ээлжит томилгоонууд хийгдлээ. Өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын даргыг сольсон. Тодруулбал, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ХСИС-ийн захирал С.Баатаржавыг томилсон. Тэгвэл өчигдөр цагдаагийн байгууллагад дарга нарын албан тушаалын ээлжит томилгоо хийгджээ. Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томиллоо.