1000 төгрөг өгч бага насны хүүхэд хулгайлах гэсэн гэх хэргийг цагдаа шалгаж байна

1000 төгрөг өгч бага насны хүүхэд хулгайлах гэсэн гэх хэргийг цагдаа шалгаж байна

Нийгмийн сүлжээнд бага насны хүүхдийг 1000 төгрөг өгөөд хулгайлах гэж байна гэсэн бичлэг тараад байгаа билээ. Уг бичлэг дээр гарсан залуу нь бага насны хүүхдэд 1000 төгрөг өгнө гээд хулгайлах гэж байсан гэх тайлбарыг бичлэг хийсэн хүмүүс хэлсэн байдаг.

Харин уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Бичлэг дээрх этгээд нь бага насны хүүхдийг хулгайлах биш, мөнгө өгнө гэж хуурч, эд зүйлсийг нь дээрэмдэх гэж байсан хэмээн цагдаагийнхан шалгаж байгаа юм байна.

 

Сэрэмжлүүлэг 21-р сургуулийн гадаа бага насны охинд 1000 төгрөг өгий гэж араас нь хөөж хулгайлах гэж баригдсан байна. цаашаа түгээж үр хүүхдээ хамгаалж анхааруулж байхгүй бол аюултай болсон байна шүү Эцэг эхчүүдээ. гэсэн постыг иргэн оруулаад байсан билээ. 

 
Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад уг хэргийг шалгаж байгаа гэсэн хариулалтыг өгч байна. Цагдаагийн байгууллагын албан мэдээлэлд: 

 .БЗД-6  “21-р сургуулийн гадна талбайд миний охин БЗД-6 хороонд суух И /эм,10н/, БЗД-18 хороонд суух  Т /эм,10н/ нарыг хичээлээсээ тараад явж байхад үл таних СХД-17хороонд суух Б /эр,18н/ мөнгө өг гэж айлган сүрдүүлж дээрэмдхийг завдсаныг БЗДЦХ-2 шалгаж байна. гэсэн байна. Тэгэхээр энэхүү хэрэг нь хүүхэд хулгайлах бус танхай сэдэлтэй дээрмийн шинжтэй хэрэг байсан байх нь.