Монгол улс. Хойд талаараа Орос, бусад талаараа Хятад улстай хиллэдэг. 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. 3 сая гаруй хүн амтай. Азийн төв хэсэгт орчих тусгаар улс гэж дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг. 1911 онд Манжаас тусгаарлагдаж, 1921 онд Ардын засаг байгуулж 1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталж тусгаар улс гэдгээ зарлаж байлаа. Харин 1949 онд Хятадаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн ард түмэн бол Монгол. 1961 онд НҮБ-д бүртгэгдэж дэлхий дахинд туурга тусгаар Монгол улс гэдгээ зарлан тунхаглаж байв.
Одоо Парламентын бүгд найрамдах засаглалтай, 21 аймагт хуваагддаг. Нийслэл нь Улаанбаатар нэгдмэл улс мөн. Дэлхийн 184 улстай дипломат харилцаатай. Олон улсын томоохон байгууллагын гишүүн орон.
Ийм байхад яахаараа Монгол улс Хятадын нэг хэсэг мэт бөхөлзөж, тэдний үгээр толгой гудайх ёстой гэж. Нэг хятад гэдэг бодлогын цаана ямар том ашиг сонирхол нуугдаж байна вэ?
Зарим хятадын ном сэтгүүлд Монгол улсыг хятадын нэг хэсэг гэсэн ухуулга сурталчилгаа байнга явдаг. Бас болоогүй хятадын цахим сүлжээнд Монгол улсыг хятадад нэгдгэх тухай ухуулга сурталчилгаа, алс хэтийн зорилт мэт тайлбар хөвөрч байдаг нь нууц биш билээ. Үүний цаана хэзээ нэг өдөр Монгол улсын “Нэг хятад” гэх бодлогын нэгдэл гэж тэд харж байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл тэр үгийг нь манай засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан бүр ам уралдан ярьж байгаа нь ямар ашиг сонирхолтой юм вэ?
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг бол хувь хүн биш. Тэр бол шууд Монгол улсын гүйцэтгэх засаглалыг төлөөлөх бүрэн эрхт нэгэн. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь шууд утгаараа Монгол улсын засгийн газрын байр суурь болно. Иймээс л энэ эрхмийн хэлсэн “Нэг хятад” гэх бодлогыг дэмжиж байгааг юу гэж ойлгох вэ? Ийм хариуцлагагүй зүйлийг ингэж хэлж болно гэж үү. Түүнтэй хариуцлага тооцохгүйгээр инээд өнгөрүүлэх нь зүйд үл нийцнэ. Монгол улсын гадаад харилцааны байр суурь бол төвийг сахих бодлого гэж саяхан л сүржин мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ байр суурийнх нь илэрхийлэл нь “Нэг хятад бодлогыг дэмжинэ гэсэн ухагдахуун юм гэж үү. Арай л өөр арга, арай өөр хувилбар, арай өөр үг сонголт байж л байсан. Гэтэл тэгсэнгүй.
Гадаад харилцааны сайдын хувьд дотоод улс төрийг дэлхийн улс төртэйгээ хутгах ёсгүй. Далай ламыг авчруулсан хүн нь хэн байх нь гадныханд огт хамаагүй. Тэд Ц.Мөнх-Оргил гэдэг хүнийг Монгол улс л гэж харна. Тэр Монгол улсыг гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй. Гадаад харилцааны сайд хүн. Гэтэл түүний хэлсэн өчүүхэн үг маш том алдаа гэдгийг ухаарах шаардлагатай юм. Түүний хэлсэн гэх ганц үгнээс болж маш том ашиг сонирхол, маш том ойлголтын зөрүү гарч байна. Эсвэл үнэхээр Ц.Мөнх-Оргил сайд “Нэг хятад” гэх бодлогод туурга тусгаар Монгол улсын хамруулах гээд байгаан биш биз. Ингэж таныг Монголын олон хүн хардаж сууна. Хариулалт нь алга.
Тв9 телевизийн мэдээгээр Ц.Мөнх-Оргилын үйлдлийн талаар гарсан мэдээлэл
Хариуцлагагүй үг хэлдэг. Хамаа хамаагүй зүйлийг бодлогогүй дураараа ярьдаг сайд нартаа хариуцлага тооцохгүй бол туурга тусгаар Монгол улсын минь нэр хүнд сэвтэж дуусллаа. Саяхан л халаасандаа гараа хийчихээд хамаг дипломат ёсыг таягдан хаяж байсан сайд харин өнөөдөр өөрийн улсаа өмөөрөх бус өөр үг хэлээд гүлдийж байна ш дээ.