Ерөнхийлөгчийн хоригийг Улсын их хурлаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат зоримог нэгэн шийдвэрийг хэлсэн билээ. Түүний хувьд энэ удаагийн улсын их хурал Төрийн эрх барих дээд байгууллагын эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байна. Төрийн ажлыг хамгийн их гацааж байгаа учраас Улсын их хурлын тараах нь зөв гэсэн үг юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд энэ удаагийн Улсын их хурлын тараая. Миний хувьд өөрийнхөө бланк дээр Улсын Их хурлын тараах гарын үсгийг цуглуулна хэмээн мэдэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их хурлын тухай хуулиар гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурсан нөхцөлд Улсын Их хурлын тараах эсэхийг чуулганаар хэлэлцэж тогтоол гарган шийддэг. Энэхүү зохицуулалтыг Улсын Их хурлын тухай хуулийн 31-р зүйлээр зохицуулж өгчээ.
Мөн Улсын Их хурлын дарга Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзээд тогтоолын төсөл боловсруулан УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж болно. Одоогоор ийм зүйл болох магадлал бага.
Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлагаар гишүүд гарын үсэг зурж, Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг гаргах боломжтой. Гэхдээ албан тушаалын хэрүүл, маргааныг өдөр бүр хийж байгаа МАН-ын 65 гишүүн гарын үсэг зурна гэдэг тун бүрхэг. Харин Ардчилсан намын 9 гишүүн гарын үсэг зурах магадлалтай.