2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв