УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын чуулганы танхимд ийм санал дэвшүүллээ. Түүний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан дээрх саналыг гаргасан юм. О.Баасанхүү гишүүний хувьд АСЕМ хэмээн том хурлыг Монголд хийсэн. Энэхүү хурлын хүрээнд хэдэн хоосон байшин, баахан үр ашиггүй зардал гарсан. Энэ зардлыг эргэн шалгах хэрэгтэй. Ц.Элбэгдорж гэж хүнийг заавал шалгах нь зөв хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.