90-ээд оны залуусын зүрх сэтгэлийг догдлуулж, хүүхэд насных нь галт тэргээр аялуулж байгаа нэгэн үйл явдал бол яах аргагүй Реп челленж юм. Уг челленжийг Хар тас хамтлагийн Марка эхлүүлсэн.
1990-ээд оны бүхий л хамтлагууд уг челленжид оролцож байна. Энэхүү челленж нь яг ямар зорилготой, хэнд зориулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байв. Гэтэл уг челленж нь хүүхэд залуусыг бүжгийн урлагт дурлах, бүжгээр хүмүүжихийн ач тусыг ойлгуулахад чиглэсэн бололтой.
Хар тас хамтлагийн ахлагч Марка нь үгээр сумлаж, өдөөн хатгаж, өөрийн үеэ өмөөрч, өсвөр насны үеийг басамжилсан мэт үг хэллэгийг өнөөдрийн бүжгийн нэгэн тод өнгө Төөгө-д чиглүүлсэн билээ. Зүгээр байхад нь хэн ч гэсэн үгээр хэмлээд байвал өөдөөс нь шөвөлзөж таарна. Тэр зарчмаар Төөгө ч хар тас хамтлагийн Марка-гийн үгэнд үзүүр хатгаж, өөрийг нь өвтгөөд авсан. Гэтэл энэ бүхэн нь үнэн хэрэгтээ нэг л зүйлд хүн бүрийн анхаарлыг хандуулах гэсэн челленж байсан бололтой.
Саяхан Найруулагч Б.Гарамханд өөрийн шинэ уран бүтээл болох Бүхнээс дээгүүр уран сайхны киногоо нээгээд байгаа билээ. Түүний хувьд хүүхэд насандаа Хар сар хэмээн хамтлагт бүжиглэж байсан нэгэн. Реп челленжид уг хамтлагийнхаа залуустай мөн оролцжээ. Үүнийхээ хажуугаар гудамжны бүжигчин Төөгөөтэй хамтран “Бүхнээс дээгүүр” уран сайхны киног бүтээж нээлтийг нь хийн, кино театруудаар гаргаж эхлээд байна.
Бүхнээс дээгүүр уран сайхны киноны найруулагч Б.Гарамхандын "Хар сар" хамтлагийн реп челленжид оролцсон хэсэг.
Хар тас хамтлагийн Марка гудамжны бүжигчин Төөгөө нарын хооронд өрнөх үл тайлагдах маргаан буюу үгээр хэмлэлдэх үйл явц, реп челленж зэрэг нь хүүхэд залуусыг бүжгийн урлагт дурлуулах, бүжгээр хүмүүжихийн ач тусыг ойлгуулах, бүжиг гэдэг бол хүний зүрх сэтгэлийг доглуулж, залуу насны эрч хүчийг мэдрүүлдэг зүйл юм гэдгийг ойлгуулахад түлхэц болж байгаа гэж олон хүн харах болжээ.
"Бүхнээс дээгүүр" уран сайхны киноны найруулагч Б.Гарамхандын реп челленжийн байр суурь
Үүний зэрэгцээ 90 ны ах нарынх нь эхлүүлсэн реп челленж нь одоо цагийн бүжигчин залуусын тоглосон “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны бэлтгэл пи-ар байсан бололтой гэх таамаг яваад эхэллээ.
Бүхнээс дээгүүр уран сайхны киноны найруулагч Б.Гарамхандын бүжигчин Төөгөөг үнэлсэн үнэлэмж нь.