ТҮЦ-ний наймаачин худалдааны төвд лангуу түрээслэхгүй ээ С.Батболд даргаа

ТҮЦ-ний наймаачин худалдааны төвд лангуу түрээслэхгүй ээ С.Батболд даргаа

Нийслэлээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах арга хэмжээ авч эхлээд байгаа. Тэгвэл тэдгээр ТҮЦ-ний худалдаа эрхлэгч нарыг зориулалтын худалдааны төвүүдэд хямд түрээсээр оруулах уриалгыг худалдааны төвүүдэд хүргүүлж байна. Ингэснээр тухайн худалдааны төв ашигладаггүй жижиг талбайдаа түцний худалдаа эрхлэгчдийг оруулах нь аль аль талдаа ашигтай гэж харж байна. Ийм амьдралаас тасарчихсан шийдвэрийг хотын дарга гаргаж сууна. ТҮЦ-нд худалдаа эрхлэгч иргэндээ ойртох гэж л ийм замыг сонгож байгаа. Худалдааны төвд тэр ширхэгийн бохь, жижиглэнгийн тамхи зарагдахгүй л байхгүй юу.  

Худалдааны төвүүдийн нөхцөл байдал тийм ч дордсон зүйл байхгүй. Тиймээс уриалгыг хүлээн авч жижиглэн худалдаа эрхлэгч нарыг түрээсээр оруулах боломжтой гэж үзэж Бөмбөгөр, Наран туул гэх мэт худалдааны төвийн захирал нар ам уралдан шаагилдаж байна. ТҮЦ эрхлэгчид томоохон худалдааны төвд үйл ажиллагаа явуулснаар зарж байгаа бараа бүтээгдэхүүнийн борлуулалт муу байх эрсдэлтэй. Учир нь түргэн үйлчилгээний цэг гэдэг нь томоохон худалдааны төвд биш иргэдэд хамгийн ойрхон байвал ашиг орлого олдог.Түүнээс гэрээс нь хэдэн зуун метр, цаашлаад хэдэн км-ын цаана байгаа худалдааны төвд ирж ТҮЦ-нээс авдаг барааг авахгүй л байхгүй юу даа хотын даргаа. Иргэдээ бодож байгаа бол илүү амьдрал ойр шийдвэр гаргаачээ. Ингэж худал дүр эсгэх нь танд нэмэх бус хасах оноог л өгнө. Иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа бол илүү бодитой шийдвэр гаргаарай.