“АР” агентлагийн сэтгүүлч Майкл Кон “Монголчууд тансаглах дуртай” нийтлэлдээ Монголчууд 180-350 ам.долларын цалинтай хэрнээ 1100 ам.долларын гутал, 800 долларын нүдний шил худалдаж авж байгааг гайхаж бичсэн. Германы эдийн засагч Ханс Вернер Зинн Монголчуудын тансаг хэрэглээ хэрээс хэтэрч, орлогынхоо ихэнхийг машин, гар утас, брэндийн бараанд зарцуулж байгааг шүүмжилсэн нь саяхан.
Өсвөр үеийнхэнд халдвар мэт тархаж байгаа зүйл бол эд мөнгө, тансаг хэрэглээнд хэт шунах болсон явдал. Монголчууд бид маш үрэлгэн амьдарч байна. Газрын доорх нөөц баялагаа ухаж, гадаадын брэндийн хувцас хүн болгон мөрөн дээрээ тохож байгаагийн цаана бид ирээдүй хойчдоо өр, ухсан нүх, сүйдсэн байгаль үлдээж байгааг эргээд харах цаг болжээ.
Тиймээс ч монголын сэтгүүлчид “Хэвлэл мэдээллээр хэт тансаг хэрэглээг сурталчлахгүй” уриалгад нэгдсэн байна