Өнөөдөр Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үед Улсын Их хурлын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хувьд Ерөнхийлөгчид хандан байр сууриа илэрхийлсэн юм.
Л.Энх-Амгалангийн хувьд Ерөнхийлөгч та өнөөдөр Ардчилсан намын Ерөнхийлөгч биш, та женко группийн ерөнхийлөгч биш. Та бол Монгол улсын Ерөнхийлөгч. Та дотооддоо хориг тавих нь яахав. Харин таниас болоод Монгол Улс дипломат хоригд өртчихөөд байна. Үүний жишээ нь урд хил дээр үүсээд байгаа нүүрс ачсан машины цуваа. Энэхүү цуваа бол таныг Ерөнхийлөгч болсон цагаас эхэлсэн зүйл. Үүнийг өнөөдөр шийдэхийн тулд та анхаарах ёстой. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал.Үүнийг анхаарах ёстой хүн бол Ерөнхийлөгч хэмээн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд Ерөнхийлөгчөөс болж ажил гацаж, Ерөнхийлөгчөөс болж УИХ-ын ажил урагшлахгүй байна хэмээн ярьж байна. Харин ерөнхийлөгчийн хоригийг байдаг л зүйл. Бид бухимдаад, шаналаад байх зүйл биш хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөн байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих нь эрх мэдлийнх нь асуудал. Үүнд МАН бухимдах хэрэггүй. Харин ч засгийн газар буруугаа ойлгож засах ёстой. Их хэмжээний бэлэн мөнгийг тараах гэж байгаа нь засгийн газрын буруу хэмээн тайлбар өглөө.
Ийнхүү МАН-ын 65 гишүүн Ерөнхийлөгчийн тавьсан хориг бүр дээр л эмзэглэж, асуудал бүрийг л гайхаж хүлээн авч байна. Харин Ерөнхийлөгчийн хувьд дахин хориг тавих болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.