Я.Санжмятав: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд МАН-ынхан хэтэрхий их халдаад байна

Я.Санжмятав: Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд МАН-ынхан хэтэрхий их халдаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон нэгэн том бүрэн эрх нь бол Улсын Их хурлаас баталсан хууль, тогтоомжид хориг тавих эрхтэй. Энэхүү эрхэнд нь Улсын Их Хурлын гишүүд хэтэрхий эмзэг хандаж, бас бухимдаж байна. Угтаа бол Ерөнхийлөгчийн хориг тавих эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал. Гагцхүү Ерөнхийлөгчийн тавьсан хориг яагаад гарч ирэв. Улсын Их хурлын гишүүд юунд алдав гэдгийг л ухаарах ёстой. Тэгэхгүй Ерөнхийлөгч нь эрх баригч намын ажлыг гацаагаад байгаа юм шиг хандаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тайлбарлав.

Эрх баригч намын хамгийн том алдаа бол буруугаа бусдаас хайгаад байна. Төсвийн тодотголд Ерөнхийлөгч хориг тавьж байгаагийн нэг шалтгаан бол зарлага нь өндөр, тэгсэн хэрнээ бэлэн мөнгө тараах явцгүй шийдвэрт нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Нөгөө талдаа олон улсын валютын сангийн тавьж байгаа болзлыг авахыг нь аваад гээхийг нь гээж болно. Үүнийг л шийдэл, гарц гэдэг. Нөгөө талдаа Монгол улс бол бүрэн тусгаар тогтносон улс. Үүнийгээ л мэдэрч асуудалд хандах ёстой гэж сөрөг хүчин тайлбарлав.

Ерөнхийдөө Улсын Их хурлын гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд огт халдаж болохгүй. Ерөнхийлөгч Улсын Их хурлаас гарч байгаа хууль, тогтоомж бүрт хориг тавьж болно. гагцхүү уг хориг нь зөв, буруу эсэхийг зөвхөн гишүүд эрүүл ухаанаар ойлгож, хэлэлцээд шийдвэр гаргах ёстой хэмээн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав байр сууриа илэрхийллээ.

 

Ерөнхийлөгчийн хувьд байр сууриа хамгаалсаар байгаа. Х.Баттулга ерөнхийлөгч дахиад ч хориг тавих болно гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал 2018 оны төсвийн тухай хуульд бэлэн мөнгө тараах амлалт маш ихээр туссан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай байна.