Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Сангийн сайд нэгэн зөвлөгөө өгөв. Учир нь Ерөнхийлөгчийн тавьсан 2 хориг шууд болон шууд бус утгаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт чиглэж байгаа билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга эхний удаад сангийн сайдад томилогдсон Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэж хориг тавьсан. Үүний дараа түүний УИХ-д оруулж ирсэн 2017 оны Төсвийн тодотголд бас хориг тавьсан.
Энэ бүхнээс үүдэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд чамгүй үл ойлголцол, маргаан өрнөж байна. Ерөнхийлөгчийн хувьд Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй байгаа том шалтгаан байгаа гэнэ. Энэ хүний хувьд онцгой нөхцөл байгаа учраас л түүнийг эсэргүүцэж байна. Бизнесийн бүлэглэлийн том төлөөлөл бол энэ хүн. Ийм ч учраас үүнийг эсэргүүцэж байгаа. Ч.Хүрэлбаатар сангийн сайд болж байгаа учраас бизнес тэлэхгүй, энэ хүн бүх зүйлийг гацаана. Ийм учраас л хориг тавьсан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлав.
Энэ хариултын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд Ерөнхийлөгчид хандан зөвлөгөө өгөв. Түүнийг өөрийн хүслээр өөрийг нь эсэргүүцээгүй. Харин өөр нэгний ятгалга, шийдвэрээр хандаж байна гэв. Нөгөө талдаа 55 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараахыг эсэргүүцэж байгаа Ерөнхийлөгч таны буруутай шийдвэрийн улмаас жил бүр мөнгөний хүүнд 55 тэрбум төгрөг төлж байгаа шүү гэдгийг хэлээд авав.
Ийнхүү Ерөнхийлөгч болон сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын дунд үл ойлголцол, маргаан өрнөх хэвээрээ байх нь тодорхой байна. Ерөнхийлөгчийн хувьд уул уурхайгаар баяжсан, бизнесийн бүлэглэлийг дэмжихгүй гэдгээ удаад дараа хэлэв. Нөгөө талдаа MCS-ийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгч хориг тавих хэлбэрээр үгүйсгэх нь тодорхой байх шиг байна.