Шашин шүтэх, эс шүтэх эрх нь та бидэнд олгогдсон язгуур эрх. Гэтэл энэхүү эрхээ хязгаарлуулах хэмжээнд оччихож. Ж.Эрдэнэбатын засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг арилгах тухай л хүссэн болохоос шашин шүтэх эс шүтэх эрхийг минь хөндөөд өг гэж хүсээгүй. Гэтэл энэ эрхийг тэд хөндөөд эхэлчихлээ. 2 сарын өмнө Монгол улсад дээрхийн гэгээнтэн 14-р далай лам айлчилсан. Тэрээр Гандантэгчилэн хийдийн урилгаар Монголд ирж сүсэгтэн олонтойгоо уулзсан билээ. Гэтэл түүний уулзалтыг улс төржүүлэх гэж урд хөрш маань оролдсон. Үүнд нь Монгол төр автаж өнөөдөр мэдэгдэл хийх хэмжээнд хүрчихжээ. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэл хийж далай ламыг Мэргэжлийн засгийн газрын бүрэн эрхийг хугацаанд Монголд айлчуулахгүй гэж мэдэгдлээ.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
Хоёр улсын харилцаанд шашины асуудлыг хэт хутгаж оруулах нь нөгөө талдаа ашигтай биз. Харин манайд бол огт ашиггүй зүйл. иймээс л энэ асуудал дээр бид өнөөдрийн өөхийг харж биш маргаашийн уушгийг ухаарч хандах ёстой байлаа. Гэтэл энэ засгийн газар өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэж боджээ. Туурга тусгаар улсынхаа түмэн олны эрх ашгийг үл хүндэтгэж байгааг нь хараад итгэл хүлээлгэж болох эсийг эргэцүүлэхээс өөр арга алга. Удахгүй Ц.Мөнх-Оргил сайдыг огцууруулах саналыг нэр бүхий гишүүд гаргана гэсэн бор шувуу төрийн ордонд нисч эхэллээ. шалтгаан мэдээж хэрэг БНХАУ-ын тулгалтыг хүлээн зөвшөөрч Далай ламыг Монголд урихгүй гэж мэдэгдэх болсонтой нь холбоотой биз ээ.