ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Сэргэлэн сумын ЭМТ-д ажиллаж, Эмнэлгийн тусламж үйлчилгээ нөхцөл байдал, дархлаажуулалтын хамрагдалт, Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн явц, хэрэгжилттэй танилцан, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
Сумын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Тэр дундаа сумын эмнэлэгт өвчтөн нэг бүрийг тодорхой хэмжээнд шинжилж, зарим өвчнийг яаралтай эмчлэх боломжоор хангагдах нь чухал юм. Ялангуяа орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай. Үүн дээр нь нэмээд мэргэжлийн эмч нар чухал гэдгийг иргэд хэлж байлаа.