Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Ирэх онд Улсын 6 эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна талбайг тохижуулах ажлыг эхлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулсан. Ирэх 2018 онд Эх нялхас, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайг иж бүрэн тохижуулахаар төлөвлөж тохижилтын ажлын зургийг хийлгүүлж байгаа билээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зураг төслийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллага болон эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, тохижилтын ажлын явцад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн санал солилцлоо. Уулзалтад Нийлэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын алба хэлтсийн дарга мэргэжилтэн нар оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.