Хөгжлийн банкны бонд 580 сая долларыг 5 жилийн хугацаатай, 5,75 хувийн хүүтэйгээр 2012 оны 3 сарын 21-нд Монгол улс авч байлаа. Тухайн үед америк долларын ханш 1329,11 төгрөгтэй тэнцэж байсан. Эргэн төлөлт 2017 оны 3 сарын 21-нд хийгдэх ёстой.12 сарын байдлаар долларыг 2477,47 төгрөгтэй тэнцэж байна гэж үзвэл валютын ханшийн зөрүүнээс үүсч байгаа алдагдал 666,4 тэрбум төгрөг болно гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Тэгвэл нөгөө алдарт Чингис бондын 5 жилийн хугацаатай 4,1 хувийн хүүтэй 500 сая ам долларыг 2012,12,5-нд авахад долларын ханш 1402,04 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар хүлээж буй алдагдал 537,7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.Гэхдээ эргэн төлөлтийг 2018,1,5-нд хийх ёстой тухайн үед эдийн засаг дээрдэж долларын ханш унавал манай улсад арай дээр байх болно. Мөн уг бондын 1 тэрбум долларыг 10 жилийн хугацаатай 5,125 хувийн хүүтэйгээр авсан.Төлөх хугацаа 2022 оны 12 сарын 5-нд төлнө, алдагдал 1,07 их наяд төгрөг байна -Тэгвэл 2015,6,24нд Дим сам бондын хүрээнд 3 жилийн хугацаатай 5,9 хувийн хүүтэй 160 сая ам долларыг авахад ханш 1931,93 төгрөгтэй тэнцэж байсан, төлөх хугацаа 2018,06,24 гэж үзвэл алдагдал 87,2 тэрбум төгрөг бн, харин 7,5 хувийн хүүтэй 1 тэрбум юанийн зээлийг авах үед юань 311,18 төгрөгтэй тэнцэж байсан.Харин 12-р сарын байдлаар 358,98 төгрөгт хүрсэн алдагдал 47,8 тэрбум төгрөг байна.Ингээд тооцоод үзэхээр Монгол улс валютын орох урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь нөхцөлөө сайжруулж чадахгүй бол нийт 2,3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр тооцоо гарч байна. Валютын урсгалыг зохицуулах дорвитой арга хэмжээ яаралтай авахгүй бол цагаан сарын үеэр 3 мянган төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж гэж эдийн засагчид тооцжээ.Хэрвээ 3 мянгад хүрвэл дээрх 3 бондын валютын ханшийн зөрүүнээс үүсч байгаа нийт алдагдал 2,9 их наяд, харин долларын зээлтэй аж ахуй нэгжүүдийн хувьд нэг доллараас хүлээх алдагдал 1650 төгрөгт хүрч мэдэхээр байна.