Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барны үүдэнд танхайрч, сэлэм эргүүлэн олныг гайхшруулсан залуу дахин хэрэгт нэр холбогджээ. С.Б гэх залуу нь НИТХ дахь МАН-ын бүогийн дарга С.Мөнхчулууны дүү хэмээн цацагдаад байсан билээ. Уг залууд олон нийтийн газар танхайрсан, бусдын амь насанд эрсдэл учруулсан хэргээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Гэтэл танхайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж эхлээд байгаа С.Б гэгч нь дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Хэсэг нөхдийн хамт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь цагдаагийнхан үйлдэл дээр нь барьсан мэдээлэл байна. Эрүүгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан хэрэг шалгагдаж байхад дахин хэрэгт холбогдсон нь тогтоогдсон нөхцөлд 10 болон түүнээс дээш ял авах магадлалтай гэж хууль хяналтын байгууллагын төлөөлөл тайлбарлаж байна.
Уг хэргийн талаар удахгүй цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгнө гэв
Ийнхүү хэдхэн хоногийн дотор танхайн хэрэгт, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт нэр холбогдсон иргэн С.Б гэгчийг ах нь гэгдээд байгаа С.Мөнхчулуун нь тоглоомон сэлэм байсан хэмээн өмөөрч суугаа нь зүйтэй алхам уу.