UBS” телевизээс зохион байгуулагддаг “Universe Best Songs” наадмаас төрөн гарсан эмэгтэй реппер бол А.Дөлгөөн. “Хорьж болохгүй 20 нас”, “Baby come on”, “Шинэ жил” зэрэг уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсан эршүүд бүсгүй маань дүр төрхөндөө эрс өөрчлөлт хийжээ.
Тэрбээр БНСУ-ын хамгийн шилдэг “Ай ди” гоо сайхны эмнэлгийн моделиор ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд таг чимээгүй байсан нь өөрийн бие, зүс царайндаа өөрчлөлт хийсэнтэй холбоотой бололтой.
Реппер бүсгүй маань уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд хамгийн сүүлд реппер н.Билгүүнтэй хамтарсан “Fuck Love” дуугаа цацахад бэлэн болжээ.
А.СҮРЭН
эх сурвалж: news.mn