М.Энхболдын халааг Д.Хянхярваа биш У.Хүрэлсүх авах нь өлзийтэй

М.Энхболдын халааг Д.Хянхярваа биш У.Хүрэлсүх авах нь өлзийтэй

МАН-ын ээлжит их хурал үргэлжилж байна. Өнөөдөр шөнөдөө багтаж тус намын шинэ дарга тодрох учиртай. Цоо шинэ нөхцөл байдалд болж байгаа уг хурлаас гарах шийдвэр МАН-ын болон Монголын төрийн хувь заяанд нэгэн алхам болох учиртай юм.

Д.Хаянхярваа намын дарга болсон нөхцөлд МАН-ын бүтэц бүрэлдэхүүнд нээх өөрчлөлт гарахгүй. Түүний хувьд хуучин багийг хэвээр нь ажиллуулах зарчим баримтлах талтай. Мэдээж хэрэг түүний хувьд намын дарга болсон нөхцөлд хамгийн түрүүнд шийдэх, өөрчлөх асуудал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх нь гарцаагүй. Учир нь Д.Амарбаясгалан бол шууд утгаараа У.Хүрэлсүхийн хүн. Тэгэхээр хамгийн түрүүнд Д.Хаянхярваагийн хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь бага хурлаараа шийдүүлнэ. Энэ бол түүний намдаа хийх том өөрчлөлт нь байх болов уу?

Харин Засгийн газрын хэмжээнд бол мэдээж хэрэг бүхэлд нь өөрчлөлт оруулах талтай. Гомдогсод буюу 32-ын бүлгийн төлөөлөл гэдэг утгаараа У.Хүрэлсүхийн засгийн газрыг зүгээр байлгахгүй. Тэд өмнөх засгийг огцруулсан жишгийг дагах нь гарцаагүй. Тэгэхээр Д.Хаянхярваа МАН-ын дарга болсон нөхцөлд намд бага зэрэг хөдөлгөөн үүсч, Засаг төрд давхар хөдөлгөөн бий болох нь байна.

У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон нөхцөлд хаана ямар хөдөлгөөн болох вэ? Ийм асуултыг МАН-ын их хурлын төлөөлөгч бүр хэлэлцэж байгаа нь гарцаагүй. У.Хүрэлсүхийн хувьд мэдээж хэрэг Засгийн газрыг хөдөлгөхгүй. Тэр зүтгэж шийдсэн учраас тогтвортой байхыг хүсэх нь дамжиггүй юм.

 Харин МАН-ын бүтэц бүрэлдэхүүнд чамгүй өөрчлөлт оруулна. Ерөнхий нарийн бичгийн даргыг тэр аваад үлдэж мэдэх юм. Гэхдээ Д.Амарбаясгаланг хотын дарга болгох битүүхэн нууц тохиролцоо У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын дунд байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон нөхцөлд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй ч зарим нэг албан тушаалтад халтай байх нь гарцаагүй гэсэн яриа гарч байна.