ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Түүхий эдийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргана

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Түүхий эдийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргана

2017.11.17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг найрсаг харилцаатай, Итали Улсын Засгийн газар болон Италийн Элчин сайд, Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлээд хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Монгол улс 25 сая ямаатай нийт 9400 тонн ноолуур гаргадаг бөгөөд энэ нь дэлхийн зах зээлийн 40  орчим хувийг эзэлдэг. Цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зорилготойгоор  ажиллаж байна. Итали улс нь  ноос, ноолуур самнах, ээрэх машин гэх зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд танигдсан. Иймээс Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүссэнийг Элчин сайд нааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар боллоо. 

2017.11.16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Куба улсаас Монголд улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа

Хоёр орны хөдөө аж ахуйн салбарт байгуулсан санамж бичгийн хүрээнд өнгөрсөн 5 дугаар сард Куба улсын Лабиофам үйлдвэрийн төлөөлөгчид, тэр дундаа Лабиофам үйлдвэрийн Вьетнам дахь салбарын захирал, Монгол улсад айлчилж, санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд 2003 онд малын бэлчээрт ноцтой хохирол учруулдаг мэрэгч амьтдыг устгах бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн. Био гаралтай бүтээгдэхүүн учир хүн болон бусад амьтанд хор хөнөөл учруулахгүй гэдгээрээ онцлог. Лабиофам үйлдвэрийн хортон шавьж, мэрэгч амьтныг устгах бүтээгдэхүүн  өндөр үр дүнд хүрсэн нь санамж бичгийн  биелэлт сайн байгаагийн илэрхийлэл гэдгийг уулзалтын үеэр ноён Элчин сайд онцоллоо.

Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэгч хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, шинэ шатанд гаргахад анхаарал хандуулан ажиллана гэдгээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийлсэн.  

2017.11.17

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Израиль улсын элчин сайд Цви Хэйфец, Элчин сайдын орлогч Жонатхан Задка , Соёл, шинжлэх ухаан, академи хариуцсан дарга Рони Абрамсон нарыг хүлээн авч уулзлаа

2017 оны 8 дугаар сарын 23-наас 26-ны хооронд ГХЯ-ны сайд асан Ц.Мөнх-Оргил, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга тэргүүтэй төлөөлөгчид  Израиль Улсад айлчлал хийсэн. Уг айлчлалын үер Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар мөн тус улсын хөдөө аж ахуйн салбарт сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалан услалтын дуслын системийн аж ахуйтай танилцах, энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцаж тохирсон. Энэ хүрээнд манай тал Монголын талаас тавьсан саналыг хүлээн авч, бүх төвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр ноён Элчин сайд илэрхийлсэн.

Найрсаг хамтын ажиллагаатай Израиль Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ажиллана гэдгээ Сайд Б.Батзориг илэрхийллээ. 

2017.11.17

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В. Васильевыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэж, ОХУ­­­–ын Хөдөө аж ахуйн сайдын туслахаар ажиллаж байсан хүн томилогдсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрүүд “ажил хэрэг” болж хэрэгжиж эхэлсэнд Сайд Б.Батзориг талархаж байгаагаа илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мал эрүүлжүүлэх 2–р шатны хөтөлбөрийн хүрээнд ОХУ–аас 4,2 сая тун вакциныг хүмүүнлэгийн тусламжаар олгосон. Мөн түүнчлэн Атрын III аяны хүрээнд ОХУ–ын Хөгжлийн банкнаас 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газар тариалангийн тоног төхөөрөмж авсан. Энэ нь  манай улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд  маш их хувь нэмэр болсон төдийгүй цаашид эдгээр ажлуудыг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа  онцлон хэлсэн.

Харин худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В. Васильевын зүгээс ОХУ-с Монгол улсад нийлүүлэх гурил, сүүний квотыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 17-20­–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Орос-Монголын санаачилага–2018” сэдэвт өдөрлөгийг дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Москва хотод 2017 оны 12­–р дугаар сарын 13–20–ны хооронд  хүрэлцэн ирэхийг урьсныг дуулгасан.

 

Биокомбинатын “өргөтгөлийн” ажил хавар эхэлнэ

2017.11.20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар  Улсын Гадаад хэрэг худалдааны сайдын Комиссар Иштван Юуг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг Монгол-Унгарын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэр дундаа хоёр орны хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат ТӨҮГ-н шинэчлэл, өргөтгөлийн ажлыг урагшлуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад Комиссар Иштван Юу-д гүн талархал илэрхийлсэн. 

Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр хангах зорилго бүхий байнгын механизмтэй техникийн түвшний хүмүүсээс бүрдсэн төслийн нэгжийг байгуулсан. 2018 оны 5-р сараас өмнө уг төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажил өрнөж байна. Төслийн хүрээнд Монголдоо вакцин үйлдвэрлэх боломжийг судалж, ажил хэрэг болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагаа Сайд Б.Батзориг хэллээ. 

Хоёр тал шүлхий, мялзан, цэцэг өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Унгар улс болон Европын бусад орнуудаас хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх мөн төслийн нэгжийн бүрэлдэхүүнд Унгарын талаас холбогдох мэргэжлийн хүнийг удаан хугацаагаар томилон ажиллуулахаар тохиролцож,  ажлаа эхэллээ.

Шүлхийн вакциныг үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.  Биокомбинат ТӨҮГ-н одоо байгаа нөхцөл байдалтай танилцаж, зээлийн хөрөнгөөр хэдэн ээлжээр ямар төрлийн вакциныг үйлдвэрлэх боломжтой эсэх мөн техникийн түвшний асуудлыг тодорхойлох нь чухал. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа Комиссар Иштван Юу илэрхийлсэн.