УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хөгжлийн банкнаас зээл авсан хэд хэдэн аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй байгаа тухай мэдээллийг чуулганы танхимд илэрхийлсэн. Тэрээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын Монполимент, мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн компани болох МАК нь зээлээ хугацаандаа төлөөгүй хойшлуулсан байна. Эдгээр аж ахуйн нэгж зээлээ төлчихвөл хөгжлийн банкны асуупад хүндрэх нь багасана гэдгийг хэлж байлаа. Тодруулбал Монполимент 109 тэрбум төгрөг, МАК-111 тэрбум төгрөгийн зээл авсан. Эдгээр зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгасан тухай ажлын хэсгийн дүгнэлтэнд байжээ. Үүнийг л гишүүн З.Нарантуяа ил хэлсэн. Гэтэл түүнийг худал мэдээлэл тараасан гэж олон нийтийн сүлжээгээр аж ахуйн нэгжүүд дайрч эхэлсэн байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй гэгчээр нь асуудалд хандаж үл болно.