МАН-ын удирдах зөвлөлд М.Энхболдын талын 14 хүн оров

МАН-ын удирдах зөвлөлд М.Энхболдын талын 14 хүн оров

МАН-ын 28-р их хурал өндөрлөж байна. Тус их хурлаас намынхаа бага хурлын 369 гишүүнийг сонгосон. Харин тус намын бага хурлын гишүүд намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болон удирдах зөвлөл, хяналтын хорооны гишүүдийг томилсон юм. 

Бага хурлаас  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг жинхлэв. Учир нь түүнийг 2016 оны сонгуулийн өмнө Д.Мөнхбатын оронд сонгоод байсан билээ. У.Хүрэлсүхийн баруун гар гэж болох Д.Амарбаясгалангийн хувьд өмнөх дарга М.Энхболдтой сүүлийн 6 сар гар нийлж ажиллаагүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан. Харин энэ удаад жинхэнэ хамтрагчтайгаа ажиллахаар боллоо гэсэн яриа Тусгаар тогтнолын ордонд гараад байна. Учир нь У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болоход Д.Амарбаясгалангийн гүйцэтгэсэн үүрэг их гэж намынхан нь тодорхойлж байгаа юм. Энэ утгаараа МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томилуулах хүсэлтэйгээ намын бага хуралдаа илэрхийлсэн юм.  Бага хурлын гишүүдийн 74 хувь нь түүнийг дэмжээ. Мөн МАН-ын нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх  улиран томилогдсон байна. 

Бага хурлын гишүүд мөн  МАН-ын УЗ-ийн гишүүдээр хэн хэнийг томилох вэ гэдгийг шийдэж 29 гишүүнийг томилоод байна.  Удирдах зөвлөлийн 29 гишүүнийг харахад УИХ дахь МАН-ын 2 хуваагдсан бүлгийн төлөөллийг тэгш оруулжээ. Нэг талдаа гарсан гэж тайлбарлаж байгаа ч МАН-ын удирдах зөвлөл болон намын албан тушалыг 32-ын болон 33-ын бүлгийнхэн тэнцүү хуваан авч байгаа бололтой. 

  1. Ц.Бат-Энх -             32-ын бүлгийн төлөөлөл 
  2. М.Энхболд-             32-ын бүлгийн төлөөлөл 
  3. Д.Хаянхярваа-         32-ын бүлгийн төлөөлөл
  4. Ө.Энхтүвшин            32-ын бүлгийн төлөөлөл  
  5. Л.Энх-Амгалан-       32-ын бүлгийн төлөөлөл
  6. Б.Саранчимэг          32-ын бүлгийн төлөөлөл 
  7. Ц.Цогзолмаа            32-ын бүлгийн төлөөлөл
  8. Ж.Эрдэнэбат            32-ын бүлгийн төлөөлөл 
  9. С.Бямбацогт             32-ын бүлгийн төлөөлөл 
  10. Ж.Мөнхбат               32-ын бүлгийн төлөөлөл 
  11. Д.Оюунхорол           32-ын бүлгийн төлөөлөл 
  12. Г.Мөнхцэцэг             32-ын бүлгийн төлөөлөл 
  13. Су.Батболд              32-ын бүлгийн төлөөлөл 
  14. О.Содбилэг              32-ын бүлгийн төлөөлөл 
  15. Д.Амарбаясгалан          33-ын бүлгийн төлөөлөл 
  16. Я.Собаатар                   33-ын бүлгийн төлөөлөл 
  17. Г.Занданшатар              33-ын бүлгийн төлөөлөл 
  18. Ц.Нямдорж                   33-ын бүлгийн төлөөлөл 
  19. Сү.Батболд                   33-ын бүлгийн төлөөлөл 
  20. Т.Аюурсайхан               33-ын бүлгийн төлөөлөл 
  21. Г.Солтан                       33-ын бүлгийн төлөөлөл 
  22. Л.Оюун-Эрдэнэ             33-ын бүлгийн төлөөлөл 
  23. Ж.Энхбаяр                    33-ын бүлгийн төлөөлөл 
  24. Д.Тогтохсүрэн               33-ын бүлгийн төлөөлөл 
  25. Ц.Гарамжав                   33-ын бүлгийн төлөөлөл 
  26. М.Оюунчимэг                 33-ын бүлгийн төлөөлөл 
  27. Д.Сарангэрэл                 33-ын бүлгийн төлөөлөл 
  28. Ж.Ганбаатар                  33-ын бүлгийн төлөөлөл 
  29. Ч.Улаан                         33-ын бүлгийн төлөөлөл                                   МАН-ын УЗ-ийн гишүүнээр томилогдсон эдгээр эрхмүүд нь ийнхүү хоёр хуваагдсан МАН-ын УИХ дахь бүлгийн төлөөллийг зөвшилцөл гэх тохиролцоон дээр тулгуурлан оруулсан бололтой байна.