12 сар хэдийнээ гарч он дуусах дөхөж байна.Шинэ он гараад эхний улиралд НӨАТ-ын буцаан олголтоо иргэд авах ёстой. Өнөөдрийн байдлаар, урьдчилсан дүнгээр 750 гаруй мянган иргэн 26 орчим тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд ААН, Иргэдийн нөат-ын буцаан олголтод зориулж нийт 80 орчим тэрбум төгрөгийг тусгажээ. Буцаан олголтын мөнгөнөөс шимтгэл, татвар авахгүй, энэ нь далд эдийн засгийг буруулах, орлогыг бүртгэлжүүлэх ажилд оролцсон иргэдийг урамшуулж байгаа гэсэн үг юм. 12-р сарын 31-ны өдрөөр бүртгэлийг эцэслэж, ТЕГ иргэн нэг бүрээр хянаж Сангийн яаманд шилжүүлнэ, түүний дараа төрийн сангаас иргэн бүрийн дансанд буцаан олголтын мөнгийг хийнэ.
Гэтэл ахмад настнууд, хөдөөний иргэд техник технологийн боломж бололцоо, мэдлэг чадварын дутмаг байдлаас болоод баримтаа бүртгүүлж чадалгүй хадгалсан байгаа, яах вэ гэсэн асуулт иргэдээс ирж байна. Тэгвэл 1313 гэсэн дугаарт холбогдож баримтаа нөхөж бүртгүүлэх боломж байдаг юм байна. НэмэгдсэнӨАТ-ын урамшуулал олгох хөтөлбөр өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш нийт 226 мянган иргэн, 59 мянган бизнес эрхлэгч бараа үйлчилгээ үзүүлэхдээ и баримт хэвлэн, үйлчилгээ үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 174 сая гаруй баримт хэвлэгдсэнээс иргэд дөнгөж 68 сая баримтыг сүлжээнд бүртгүүлж баталгаажуулжээ.Гэвч тэдний нээсэн аккоунт хаягт зарим мэдээлэл алдаатай гарч байгаа учраас нягтлах шаардлагтай байгааг ТЕГ-аас сануулж байна. Тухайлбал, мэдээллээ бичихдээ овог нэр,регистрийн дугаарын мэдээллийг англи үсгийн фонтоор оруулах, том жижиг үсгээр бичих, дансны дугаараа буруу бичсэн тохиолдол олон байна.Яг ийм алдаатай мэдээллээс үүдэн баримт бүртгүүлдэг иргэдийн 30 гаруй хувь нь буцаан олголтоо авч чадахгүй байж мэдэхээр байна.Мөн ахмад настан, хөдөө орон нутгийн иргэд дээр дурдсан 1313 утсанд асуултын тэмдэг илгээж, дутуу буруу мэдээллээ баталгаажуулах боломжтой. Тэгвэл зарим иргэд баримтаа и баримт,мн*д бүртгүүлсэн ч цаасаар нь хадгалсаар байгаа. Ингэх шаардлагагүй юм байна. Синх: Сони: Сүүлийн саруудад ибаримт сайтад баримтаа бүртгүүлэх иргэдийн идэвх сулрах болжээ. Харин НӨАТ-ын буцаан олголт олгох хугацаа ойртож байгаа энэ үед иргэдийг худалдан авалт хийсэн баримтаа идэвхтэй бүртгүүлэхийг Татварын Ерөнхий газраас мэдэгдэж байна.Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд 16 удаагийн НӨАТ-ын урамшууллын азтан тодруулах сугалааны тохирол явагдаж, 6,3 тэрбум төгрөгийн хонжвор таарснаас одоогийн байдлаар, 70 гаруй мянган иргэнд 2,9 тэрбум төгрөгийг олгоод байна.