С.Эрдэнэ: Ц.Гарамжав гишүүн тэр компаний захиралдаа утсаар хүн бүү дарамтлаад бай гэж хэл
Хөгжлийн банкны шалгалтаар нийт зээлийнх нь 70 хувь чанаргүй болсон гэж МАН-ынхан хэлдэг. Харин сөрөг хүчин болох АН-ынхан 16 орчим хувь нь л чанаргүй. дээр нь том зээл авсан 17 компанийн 6 нь төрийн өмчийнх. Харин үлдсэн 11 нь хувийн хэвшлийнх. Түүний дотор зээлээ төлөөгүй хугацаагаа сунгаад явж байгаа 2 том компани байна. Тодруулбал Ц.Гарамжав гишүүний хөрөнгө оруулалтай Монполимент. Тус компани хөглийн банкнаас 109 тэрбум төгрөгийн зээлийн хорооны шийдвэргүй авсан. Тэгчихээд зээлээ төлөөгүй хэд хэдэн удаа хойшлуулжээ гэж УИХ-ын чуулганд гишүүн З.Нарантуяа хэлж байв. гэтэл түүний тус компанийхан худал мэдээлэл түгээлээ гэж утсаар дарамталсан гэнэ. Үүнд нь сөрөг хүчний дарга ундуйцаж байгаагаа өнөөдөр чуулганы танхимд илэрхийллээ.