Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах нь зүйтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлнэ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг хийснээр:
- Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
- Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
- Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч х.Баттулгын хувьд зарим хүнд хэрэгт цаазы ял олгож болох тухай хууль зүйн хүрээнд ярилцах нь зүйтэй. Бид өглөө босох бүртээ л сэтгэл өвгтөж, зүрх зүссэн, чих сэртхийлгэм муу мэдээ сонсч байна. Зочид буудалд маш их согтолттой амиа алдсан 13 настай охины хэргийг шийдэх ёстой. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ долоо хоног биш бүр 70 ч биш 700 ч хоног ч биш цаг мөч бүр, өдөр бүр, үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зөв гэж үзэж Ажлын хэсэг байгуулсан. Хэлэхээс сэтгэл эмзэглэмээр хэргүүдийг Хүний эрхийн үндэсний комиссын тоон баримтад дурьдаж байна. Энх цагт бид дайны үед амиа алдсан иргэнээс олон хүн, хүүхдийг ганцхан жилийн дотор алдаж байна. энэ бол аймшигт тоо юм. Хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан байгаа. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй. Тиймээс цаазын ялын асуудлыг эргэн харах нь зүйтэй" гэсэн байр суурьтай байгаа гэдгээ хуралдааны үед онцлон хэлжээ.