Мобикомын хэрэглэгчдийн утас өнөөдөр өглөөний 11.00 цаг орчмын үеэс сүлжээ тасарч утсаар ярьж болохгүй байгаа тухай сошиалаар цацагдлаа. Сүлжээ тасарсан шалтгаан нь Мобикомын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой болохыг 1800-2222 лавлах утасны мэдээллийн ажилтан тайлбарлав. Одоогоор тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлжээ.
Хэрвээ таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой гэнэ. 3G болон 4G сүлжээ орсон Мобикомын сүлжээтэй газар дээрх алдаа зааж байгаа аж.
Хэрэглэгч утсаа 2G болгосон ч холбоо барих хүн энэ мэдээллийг уншаагүй Мобикомын хэрэглэгч бол мөнөөх хүнтэйгээ утсаар ярьж чадахгүй гэсэн үг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ дээрх мэдээллийг онлайнаар дамжуулахыг зөвлөжээ.
Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.
Settings - Cellular - Cellular Data Options - Voice - 2G
Хэрвээ Та “samsung” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.
Settings - More settings - Mobile networks - Network mode - gsm only
Хамгийн их хэрэглэгчтэй үүрэн холбооны тус компани ийнхүү дэвшилтэт технолгиосоо ухарч байгаа мэт харагдав. нэг талдаа тус компаний сүлжээний аюулгүй байдлын цар хүрээг гэрчилж байгаа тухай сошиал сүлжээнд шуугих болжээ. Харин нөгөө хэсэг нь үндэсний үүрэн холбооны компани сонгохыг зөвлөх болсон байна.