Монгол улсын Ерөнхийлөгч өнөөдөр нэгэн эрхэм бүсгүйд тусгайлан Төрийн одон медаль гардуулж өглөө. Түүнийг Монгол улсын иргэн Б.Буянжаргал гэдэг. Түүнд Ерөнхийлөгч тусгайлан утасдаж хөдөлмөр, зүтгэл, үнэн сэтгэлийг нь үнэлж Алтан гадас одон хүртээжээ. Б.Буянжаргал бол сошиал сүлжээнд танигдсан нэгэн бүсгүйн ээж. Б.Буянжаргалын охин бол Б.Болороо. Б.Болороогийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бүх бэрхшээл, хатуу бүхнийг туулан Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны мэргэжилтэн болтлоо өөрийгөө дайчилж чадсан юм. Тэрээр NTV телевизийн нэвтрүүлэгт орж өөрийнхөө амьдралын туулсан замыг хүүрнэж байсан билээ. Мөн ээжийнхээ хатан ухааны талаар өгүүлж байлаа. Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэж гундалгүй харин ч бусдын адил хүн болгох төлөвшүүлж чадсан хүчирхэг эмэгтэй бол Б.Буянжаргал. Түүнд ерөнхийлөгч Алтанг гадас одон хүртээлээ.
Зургийн эх сурвалж: Ikon.mn сайт