С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн. Бас 4 хүнийг шатаасан гээд ерөнхий прокурор хэлчихэв үү?

С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөсөн. Бас 4 хүнийг шатаасан гээд ерөнхий прокурор хэлчихэв үү?

Улс төрч С.Зориг агсны амь насыг хохироосон гэх 3 хүнд шүүхээс 24-25 жилийн ял оноосон. Уг хэргийг хилс хэрэг болчих шиг боллоо гэсэн хардалт нийгмийн нэг хэсэгт төрөөд байна. Харин энэ хэргийн прокурорын байгууллага шалгаад С.Зориг агсны амь насыг санаатайгаар захиалгаар хөнөөсөн. Мөн уг хэргээ нуун дарагдуулах гэж 4 хүний амь насыг хохироосон гэж ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын чуулганд мэдэгдлээ.

М.Энх-Амгалан-Улсын Ерөнхий прокурор 

 

Тэгэхээр С.Зориг агсны ам насыг хөнөөсөн гээд байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ард хэн байв. Тэр захиалагчийн нэрийг яагаад прокурор болон шүүхээс олон нийтэд мэдээллэхгүй байна вэ? Эрдэнэт хотын гаралтай гэгдээд байгаа эдгээр гурван сэжигтэн нь бүгд нэгэн нөлөө бүхий улс төрч эрхмийн малчид байсан тухай өнөөдөр зарим хүмүүс ам уралдан ярьж байна. Хэдийгээр захиалагч гэдэг үг уг хэрэгт байгаа ч тэр нь хэн вэ гэдэгт өнөөдөр шүүхийнхэн ч үг унагаснгүй. Бас өнөөдөр Ерөнхий прокурор бас л захиалгатай хэрэг гэснээс өөр тайлбар өгсөнгүй ээ.