ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангийн Монголыг хариуцсан менежер Аллан Нфамба энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, НҮБ-ын Суурин зохицуулагч БиаттеТранкман, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица, АХБ-ны төлөөлөл нартай уулзаж 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгээр хэрэгжих ДОХ, сүрьеэгийн төслүүдийн талаар болон тогтвортой байдал, шилжилтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж болон ХӨСҮТ дээр ажиллаж төслүүдийн хэрэгжилттэй танилцаж байна. Монгол улс Глобаль сангийн дэмжлэгийг 2003 оноос хойш авч байгаа бөгөөд төслийг амжилттай хэрэгжүүлэгч тэргүүний орны тоонд орж буйг тэрээр онцоллоо.