МАН-ын хашир улс төрч ийнхүү халаглаж байна. Түүний хувьд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх, зээлийг нь 2016 оны 12 сарын 31-нээр хаах УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэж мэдэгдэж байна. Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн 70 хувь нь чанаргүй болчихсон гэж МАН-ынхан ам уралдан ярьж байгаа. Харин сөрөг хүчний зүгээс чанаргүй зээл тийм өндөр биш. 16 хувь. Үлдсэн нь аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй гонжирч байгаа л алхам. Том зээл авсан 17 аж ахуйн нэгж байна. Тэдний 11 нь хувийн хэвшил. Харин 6 нь төрийн компани. Тэдний зээлийг засгийн газар дааж авах нь буруу. Компанийн өрийг засгийн газар дааж аваад л татвар төлөгчдийн мөнгөөр дарна гэсэн үг. Ийм бусармаг байж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Улаан өгүүллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан
Хөгжлийн банкнаас Монголын топ аж ахуйн нэгжүүд л зээл авсан. Тэдний ард өнөөх л төрийн түшээд, сайд дарга нар байгаа. ийм байж бүх ачаагаа улсын төсөвт үүрүүлж, засагт баасаа үүрүүлэх гэдэг нь ямар учиртай вэ? Ард иргэдээсээ шулж ханахгүй бэртэгчин гарууд л энэ төрд шугалчих юм аа. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон аж ахуйн нэгж бүрийн цаана УИХ-ын гишүүн бий. Тухайлбал 109 тэрбум төгрөгийн зээлтэй Монполимент компаний ард Ц.Гарамжав гишүүн. 111 тэрбум төгрөгийн зээлтэй МАК-ийн ард Н.Номтойбаяр гишүүн, Говь компанийн ард мөн л хэд хэдэн гишүүн байгаа. Дээр нь МСS компаний ард Л.Энх-Амгалан нарын олон гишүүн байдаг. Эдгээр хүмүүс төрийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавилгүй түмэн олныхоо татварын мөнгийг үнэгүйдүүлж өөрсдийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалаад байгаан биш биз дээ. Тийм биш бол өр төлбөрөө өөрсдөө үүрэхгүй засгийн газарт даатгах гэсэн нь юуны учиг вэ? Хашир улс төрчийнхөө үгийг хайхралгүй бүү орхиоч дээ гишүүдээ.