Оффшор бүс нутгийн нэрийг дахин шинэчлэв

Оффшор бүс нутгийн нэрийг дахин шинэчлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 -Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн 19 асуудал хэлэлцэж, дөрвөн асуудалтай танилцлаа. Тухайлбал, оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь энэ жагсаалтыг баталсан байсан. УИХ-ын нэр бүхий гишүүдээс “Швейцарь, Сингапур, Хонгконг зэрэг ОУВС-гийн оффшор бүсийн жагсаалтад орсон татварын хөнгөлөлттэй улсад хамаардаг орнууд байхгүй байна” гэсэн санал гаргасан. Тиймээс оффшор бүсэд хамаарах орнуудад дээрх улсыг нэмж, 49 болгон өргөтгөн баталлаа.

 Үүнтэй холбоотойгоор Монгол Улсыг  татварын хөнгөлөлттэй бүсийн хар жагсаалтад ЕХ нэгтгэсэнтэй уялдуулан татварын ил  тод байдлыг хангах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, эрхзүйн орчноо шинэчлэх батлах төлөвлөгөөг баталлаа.  Оффшор гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө гадаадад байршуулах,  мөнгө угаах гэмт хэрэг юм. Үүнтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Татварын ил тод байдлыг бий болгох, татвар төлөлтийг сайжруулах, ил тод хариуцлагатай нөхцөл байдлыг бий болгох шинэчлэлийг эхлүүлэх төлөвлөгөө баталсан хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

эх сурвалж:shuud.mn