Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдсээр байна

Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдсээр байна

Нам солигдохоор л төрийн албан хаагч солигдоно. Үүнийг харах нэг тоо бол статистек. Сонгуулийн маргаашнаас эхлэн  9-р сар хүртэл 2 сарын хугацаанд 42 иргэн хууль бусаар халагдсан гэж шүүхэд ханджээ. энэ нь зөвхөн шүүхэд очсон нь. Харин шүүхэд очоогүй гомдолгүй, эсвэл тохиролцоод ажлаа өгсөн хүний тоо хэдэн зуугаар хэмжигдэхгүй байна. Мөн Ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн иргэдийн дараалал нийгмийн даатгалын хэлстүүд дээр дүүрсэн. Ихэнх нь гэнэт халагдсан, эсвэл бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нар байжээ. тэдний хувьд ихэнх нь 6 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж аваад л ажлаасаа сайн дураараа гарсан байгаа юм. Ардчилсан намын гэх тодотгол зүүсэн тэдний оронд МАН-ын гэсэн хаяг шошготой нөхөд төрийн албанд томилогдон очжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн ачаалал  өмнөх үеэс 2 дахин нэмэгдээд байгаа гэж албаныхан тайлбарлаж байна.  Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагаас харахад 16,2 тэрбум төгрөгийг ажлаасаа халагдсан хүмүүст өгчээ. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 11,5 мянган хүнд мөн л тэтгэмж олгосон гэсэн статистик байна. Энэ бүхний дүнд идвэхтэй ажил хайгчийн тоо 36 мянга болж нэмэгдээд байна.