Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа спортоо эргэн ирлээ

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа спортоо эргэн ирлээ

Японд болж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ. Хийн бууны 10 метрийн дасгалд энэ амжилтыг үзүүлэв. 

Хийн бууны дасгалаар дагнан зохион байгуулж буй тивийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд болж байгаа юм. 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөж буй тэмцээнд Монголын баг нилээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон.

О.Гүндэгмаа гавьяатын хувьд Риогийн олимпийн наадмаас хойш эхний томоохон амжилтаа гаргаад байна. Тэрбээр эл тэмцээнээр Токио-2020 олимпийн наадмын бэлтгэлээ эхлүүллээ гэхэд болно. Учир нь Азийн аварга болохоос 14 хоногийн өмнө тэрбээр албан ёсоор тогтмол бэлтгэлдээ орсон бөгөөд цаашид олимпийн эрх олгох бусад олон улсын тэмцээнд тасралтгүй оролцох зорилго тавьжээ.

Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн хувьд ирэх олимпийн эрхээ өвөртөлбөл Токиогийн олимп түүний 7 дахь олимпийн наадам болох юм. 

Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. 

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

  • Багийн ахлагч Б.Сугар
  • Дасгалжуулагч Л.Ундралбат
  • Дасгалжуулагч Ж.Ганхуяг

Хийн гар бууны төрөлд өрсөлдөх тамирчид: 

  • О.Гүндэгмаа
  • Ц.Мөнхзул
  • Ц.Анударь
  • Х.Уртнасан
  • Т.Энхтунгалаг
  • Ч.Анужин
  • П.Түмэнхүслэн
  • З.Анужин
  • А.Буяндэлгэр
  • Г.Батхишиг
  • С.Тэмүүлэн

Хийн урт бууны төрөлд өрсөлдөх тамирчид:

  • Ч.Нарантуяа
  • О.Янжинлхам
  • Г.Нандинзаяа
  • Т.Золжаргал
  • О.Есүгэн
  • Х.Энхмаа
  • Э.Энхмаа
  • Э.Энхсоёл
  • А.Дөлгөөн
  • А.Мягмарсүрэн
  • Д.Лхагвасүрэн
  • Ө.Төгөлдөр
  • Э.Эрдэнэбат
  • М.Бөхбат

Б.БАЯСАХ

эх сурвалж: news.mn сайт