2016 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 84.4 мянган төгрөгөөр буюу 9.0% хувиар буурчээ. Ингэж орлого буурахад нэгд ажилгүйдлийн түвшин өсч байгаа явдал. Нөгөө талдаа дундаж цалингийн хэмжээ тогмол буурах болсон нь нөлөөлж байна. Өөр нэг судалгаанаас харахад өрхийн орлого 100 мянган төгрөгөөр өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна. 500.0-700.0 мян.төг цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 700.0-900.0 мян.төг цалинтай ажиллагчид 1.9 мянгаар багассан үзүүлэлт байна. Харин цалингийн хэмжээг харвал нийт ажиллаж байгаа иргэдийн 32 хувь нь 500,000 төгрөгний цалинтай, харин 35,6 хувь нь 500,0-900,0 төгрөгийн цалинтай байгаа бол үлдсэн хувь нь 900 мянган төгрөгөөс дээш цалинтай юм. Тэгэхээр нийт ажиллагсдын 70 орчим хувь нь 900 мянган төгрөг хүрэхгүй орлоготой байна.