Хамтлаг дуучид 1-6 сая төгрөгөөр шинэ жилийн баярт дуулна

Хамтлаг дуучид 1-6 сая төгрөгөөр шинэ жилийн баярт дуулна

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хийсэн бүтээсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх онд аз хиймориор дүүрэн байхыг бие биедээ бэлэгддэг тийм л сайхан баяр. Дээрээс нь айл гэр, албан байгууллага, гудамж талбай өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр солонгорч, цаанаа л сэтгэл догдлуулсан баяр юм. Энэ үеэр хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Өнөө жил эдийн засгийн хямралаас үүдэж, албан байгууллагууд бүсээ чангалах янзтай. Гэхдээ л манайхан ямарваа нэгэн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж сурсан зангаа тавихгүй нь ойлгомжтой биз.

Шинэ жилээр хамтлаг дуучид, хошин урлагийнхан, өвлийн өвгөн цасан охид, хөтлөгчид ямар үнэ ханштай уригдахыг сонирхуулъя. Залуу хамтлаг дуучдын хамгийн доод ханш нь 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. Ийм ханшаар голдуу амьд хөгжмийн хамтлаг дуучдыг урих боломжтой. Тэгвэл рок, попын залуу хамтлаг, дуучид 1-3.5 сая төгрөгийн ханштай дуулах юм байна. Зохиолын дуучдын хувьд мөн ялгаагүй 500 мянгаас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй дуулах аж.

ХАМТЛАГ, ДУУЧИД:

“Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг

“Харанга” хамтлаг”: 5-6 дуу 10 сая төгрөг

“Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөг

МУ-ын Төрийн Соёрхолт Д.Болд хоёр дуу 5 сая төгрөг

Мэдэ, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 дуулах аж.

“Чоно” хамтлаг 4-5 дуу 4 сая төгрөг

Ука 2,5 сая 2-3 дуу төгрөг

“3 охин” хамтлаг 2-3 дуу 3 сая төгрөг

МУГЖ Т.Ариунаа хоёр дуу 3.5 сая, гурван дуу 4 сая төгрөг

МУГЖ Б.Сарантуяа 2-3 дуу 4 сая төгрөг

“Номин талст” хамтлаг 3-4 дуу 3 сая төгрөг

“Sweet Еmotion” хамтлаг хоёр дууг 3 сая төгрөг

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуугаа 1,5 сая төгрөгөөр үнэлжээ.

Т.Дэлгэрмөрөн 2-3 дуу 1 сая төгрөг

Реппер Gee гурван дууг 3 сая төгрөг

А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дуу 2 сая төгрөг

П.Баярцэнгэл 2-3 дуу 1 сая төгрөг

Б.Баярцэцэг 2-4 дуу 1.5 сая төгрөгөөр дуулахаа хэлж байна.

Шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг аж. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй, харилцан тохиролцдог гэнэ.

ЗОХИОЛЫН ДУУЧИД:

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар 3 сая төгрөгөөр,

Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөгөөр,

Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөгөөр,

Л.Болдбаатар 1.2 сая төгрөгөөр,

МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөгөөр дуулна.

Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

ХӨТЛӨГЧИД:

UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга гурван сая төгрөгийн ханштай байна.

Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар хоёр сая төгрөгөөр хөтөлнө. Харин МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа хөтлөлт хийхгүй аж.

UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,

“Шинэ үе” хамтлаг буюу найзууд төслийн Аглуу, Бооёо нар тус тусдаа гурван сая төгрөгөөр та бүхнийг үдшийн цэнгүүнийг хөтлөх боломжтой юм байна.

ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИДЫН ХАМТ:

МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.

Олонд танигдаагүй өвлийн өвгөн, цасан охид 300-500 мянган төгрөгийн ханштай байна.