Барс худалдааны төв энэ өдрүүдэд хүн машинаар хахаж байна. Тус худалдааны төвийн хувьд бас ч гэж авто машины тодорхой зогсоолтой. Гэхдээ л машин нь багтахгүй байх нь энүүхэнд. гэтэл энэ өдрүүдэд тус худалдааны төвийн арын замын дагуу байрлах цэцэрлэгт сааданд авто машин тавиулж байна. Хэдийгээр цасаар хучигдаж зүлэг нь харагдахгүй болсон ч тэнд эрүүл агаар тэтгэх ургамал байгаа. мөн машин орж гарахдаа бут сөөгийг нь тасдаад хаяна гэж тооцсонгүй бололтой. нэг хэсэг нь мод бут тарих гэж зүдэрч байхад нөгөө хэсэг нь ийнхүү халтар таван төгрөгөө олохын тулд олон жил ургасан цэцэрлэгт саадыг сүйтгэж байна. Бүр болоогүй замын цагдаа нар зохицуулж уг сааданд иргэдийг авто машинаа оруулахыг зөвшөөрч байна гэх юм. Ийм байж болохгүй ээ.
Эсвэл энэ саадыг ингэж үнэгүйдүүлж байгаад хэн нэгэн эрхтэн дархтан нь хашаа хатгаж барилга барих гэж байгаам биш биз. МАН-ынхан эрх барих он жилүүдэд энэ мэтээр сургууль, цэцэрлэг, хөгшид нарлах саад, цэцэрлэгт хүрээлэнг нурааж барилга барьдаг гашуун үнэн бий билээ. Үүний нэг нь өнөөдрийн зураглал байхыг үгүйсгэх аргагүй ээ.