Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
-НИЙТДЭЭ 100 ГАРУЙ ӨСВӨР НАСНЫХАНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БАЙГАА ГЭВ-
Энэ сарын 8-ны өдөр “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан лайв хийжээ. Тэрээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл хүргэж, олныг цочирдуулав. Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ.
Тэрээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. 2015 онд энэ охин болон түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ч ярилаа. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна.
-ХОЁР НАЙЗ МААНЬ МИНИЙ УУХ ЮМАНД МАНСУУРУУЛАГЧ ХИЙЖ БАЙГААД ХҮЧИНДСЭН-
Түүний лайвд дурдагдсан ноцтой мэдээллүүдийг хүргэж байна.
Тэрээр ярихдаа “Яг ямар шүүх хурал болох гээд байгаа вэ гэхээр миний оюун ухаан болон биед хохирол учруулсан. Би өөрийн өмгөөлөгч болон гэр бүлийн бүх хүмүүстэйгээ ярьж байгаад энэхүү лайвыг хийж байна. Мөн энэхүү хэрэг прокурорт шилжсэн байгаа. Хэрэв та бүхэн намайг инстеграм дээр дагадаг бол ер юу болсныг мэдэж байгаа. Юун түрүүнд энэ асуудал олон жилийн өмнөөс фэйсбүүк болон инстеграмаар явж байсан. Хамгийн анх надтай хэрэлдсэн ...., түүний дараа ....., тухайн үед хамт байсан...., гэрчээр... гэх мэт маш олон хүнийг хамарсан шүүх хурал болох гэж байгаа.
Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм. Энэхүү шүүх хурал нээлттэй учраас маргааш та бүхэн хүрэлцэн ирж болно. Мөн жагсаал цуглаан зохион байгуулж болно гэсэн.
Яагаад гэхээр энэ хэрэг нэг талаас охид эмэгтэйчүүд, өсвөр насны охидын сэтгэл зүйд хамгийн хүндээр туссан. Жишээ нь, би өөрөө хэргийн хохирогч болсон. Энэ талаар манай найзууд бүгдээрээ гэрчилнэ. Тийм учраас надад айх аюул байхгүй. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал мөс хэрэглэдэг. Энэ талаарх бүх мэдээллийг Тагнуулын ерөнхий газартай хамтарч нэлээн том хавтаст хэрэг үүсгэсэн байгаа.
Хүчингийн хэргийг яагаад ингэж хүндээр хүлээж авч байна вэ гэхээр хүчин хийсэн болон тэнд хамт байсан, харсан бүх хүмүүс болон найз нөхөд гэх бүх хүмүүс энд холбогдоно. Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан.
-ГЭР БҮЛ РҮҮ МИНЬ ЗАЛГАЖ СҮРДҮҮЛЖ МӨНГӨ АМАЛСАН-
Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн. Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй. Үүгээр намайг боож, хэрэг үүрүүлнэ гэвэл яг үнэндээ хохирогч нь би, та нар биш. Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, “Монос”байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ.
Хамгийн багадаа тэнд байсан хүүхдүүд “Corpоrate”-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно. Тэнд байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас хунар эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гээд доод тал нь 20 сая төгрөг болно. Тэнд байсан бүх охид болон тэдгээртэй хамт байсан найз залуу, хамт алхаж байсан бүх хүмүүс хамаарах учраас шалгана шүүнэ, байцаалт авна. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа.
Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Би энэ жил сургуулиа хамт төгссөн, нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн. Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн.
-МОНГОЛЫН БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮД АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ОХИН ХҮЧИНДЭЖ, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ-
Би “Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө” гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ. Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна.
Эхнээсээ та нарын тогтоол чинь гарсан. Монголд яагаад мөнгөөр бүх хэргийг шийдэж болдог юм бэ. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, өсвөр үеийнхний аймшигт хэргүүдийг бид бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Олигархи, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу. Та нар манай аавын тухай ярьж болно. Манай аав Уул уурхайн яамны сайд байсан. Хэдэн охин аавын намыг унагаана гэсэн. Тэрний бүх нотлох баримт хэлсэн үг, дуу бичлэг, захидал зэрэг бүгд байгаа. Хэрэгт холбоотой хүмүүсийг сүүлийн арав хоног утас болон чатыг нь чагнаж хянасан.
Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой.
Би энэ улсын ирээдүй. Мөн энэ бүх аймшигт хэргийн хохирогч. Та нарын хамтран хар тамхи хэрэглэсэн, бүлэг зодоон, хүчин, ах эгч нар чинь амиа хорлосон гэх мэтчилэн бүх мэдээлэл надад байгаа. 2015 оны зургадугаар сарын 16-нд би төрсөн өдрөө “Blue Sky”-д хийсэн. Түүний дараа кино үзэх гэж байснаа болиод, хөлбөмбөг тоглоод, Удирдлагын академид байдаг Мөнхцацралын гэрт очиж уусан.
16 насны төрсөн өдөр гээд би ээжийнхээ зөвшөөрлөөр согтууруулах ундаа авч орсон. Тэнд байсан хүмүүс юу гэж өөрсдийгөө хамгаалж байна вэ гэхээр намайг өөрөө дуртай байсан гэж байгаа. Дуртай байсан бол би орилж хашгирч, эсэргүүцэл үзүүлэхгүй. Энэ хоёр жилийн хугацаанд ийм сэтгэлийн дарамттай амьдрахгүй байсан. Тэр үед эрүүлжүүлэхээс манай жолооч та нарыг авсан шүү дээ.
-ХҮЧИНДҮҮЛСЭН БҮХ ОХИДЫН ӨМНӨӨС ДУУ ХООЛОЙ БОЛЖ, БАРИМТ ДЭЛГЭНЭ-
“Ramada”-д байдаг нэг айлд 2-3 охинтой хамт ...... хийсэн гэхээсээ илүү манай дүү хүчиндүүлсэн. Тэр хүн бол олны танил хүн учраас нэрийг нь хэлмээргүй байна. Одоо энэ лайвыг үзээд сууж байна. Та манай дүүтэй бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ манай дүү хүсээгүй байсан. Анир гэх охин байсан. Мөн Анархүү, Мөөнөө, Цог байсан. Таны нэрийг хүндлээд би хэлэхгүй. Манай дүүтэй бүгд унтсан. Юу хэрэглэж, тэнд юу болсныг чинь мэдэж байгаа.
Өнөөдөр би МИАТ руу залгаж асуухад нийт 32 хүн Бээжин чиглэлд нисэх хүсэлтийг нэг цагийн дотор гаргасан байна лээ. Гэхдээ та нарыг хил гаргахгүй. Бүх нэрийг чинь өгчихсөн байгаа. Саяын хоёр дахь өдөр “Crew”-д байсан бүх хүнийг шалгана. Биднийг дэмжих хүмүүс маргааш нэг цагаас Сүхбаатар дүүрэг дээр хүрч ирээрэй. Анхан шатны шүүх хурал болно. Энэхүү шүүх хуралд нийтдээ 100 гаруй хүн ирнэ гэж тоо гарсан байна.
Энэ шүүх хурал миний талд гарч, орцонд болон машинд, юм хэрэглэж байгаад хүчиндүүлсэн бүх хөөрхий охидын өмнөөс дуу хоолой болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө, өсвөр насныхны эрх хаана зөрчигдөж байна тэрний төлөө энэ шүүх хурлыг эхлүүлж байна.
-НАМАЙГ ТЭР ХҮҮХДҮҮДИЙН ААВУУД ХАЙГААД, БИ НУУГДАЖ БАЙНА-
Тэрээр лайваар дамжуулан асуултад хариулж эхлэв.
-Монголчууд ийм аймаар болчихсон юм уу?
-Монголчууд тэр чигтээ биш. Төрөөс төрсөн тэрбумтаны хүүхдүүд мөнгөө юунд үрж байна вэ гэхээр хар тамхи хэрэглэж, гэм зэмгүй 1998-2004 оны охидыг хүчиндэж, дээрэлхэж, шантаажилж байгаа юм. Ийм л байна. Бүх залуусыг тийм хэрэгтэн гэх гээгүй. Баячуудын хүүхдүүд гэдгээрээ өөрсдийгөө хаацайлж байна.
-Шүүх хурал дээрээ лайв хийх үү?
-Шүүх хурлын үеэр телевизийн шууд нэвтрүүлэг явна. Нээлттэй учраас та хүсвэл ирээд хэн нэгнийх нь талд орж болно.
-Өвс зүрхний хэм алдагдуулдаггүй юм даа?
-Өвс, хайш гэх зэрэг ургамлыг АНУ зэрэг хөгжингүй орнуудад хэрэглэж болохоор болчихсон.
-Архи ууж яваад хүчиндүүлсэн юм байна. Миний дүү энэ асуудлаа дуусгаад дахиж битгий архи уугаарай?
-Тэр үед 16 настай сэтгэлийн хөөрлөөр хандсан байсан. Тэр үед найзыгаа гэж бодож байсан. Энэ онд “....” сургуулийг төггсөн төгсөгчдөд хүчиндүүлсэн.
-Лайв аа хадгалах уу?
-Би лайваа устгахгүй. Тарааж болно. Удахгүй хоёр сэтгүүл дээр томоохон ярилцлага гарна. Яагаад гэхээр томоохон хэргүүд болон томчуудын хэргийн талаар ярьж байгаа учраас би өөрийн амь насаараа дэнчин тавьж байна.
-Чиний дүү гэхээр хэдтэй охин бэ?
-Миний дүү Номинзул 2001 оны охин байгаа.
-Шүүх хурлыг ямар сувгаар цацах вэ?
-Тэр телевизтэй маргааш ярина. Хэн нэгэн эрх мэдэлтний хувийн телевиз биш. Бүр болохгүй бол лайв хийсэн ч болно.
-Тухайн үедээ яагаад цагдаад хандаагүй юм бэ?
-Тухайн үедээ би өөрөө маш их “шок”-нд орсон. Юу хийж, яахаа мэдэхгүй байсан. Нэг хэсэг намайг “Орчлон” сургуулиар дүүрэн сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж ярьсан. Намайг эрүүл мэндийн асуудалтай байсныг багш нар захирал хүртэл батална. Сүүлийн гурав хоног уйлж өнжлөө. Хүүхдүүдийн ээж, аав нар залгаж, манай аав ээжийг дарамталсан, мөнгө амалсан. Үүнээс болоод зарим хүүхдүүдийн аав нь намайг хайж байна. Би “Гранд Мед” эмнэлэгт хэвтэж байгаад нуугдах гээд энэ газраа ирсэн байна. Бас одоо хамгаалалттай байна. Яагаад гэхээр ална хэмээн заналхийлж байгаа.
-Баячуудын хүүхдүүд сурдаг сургуулийнхан гэмт хэрэгтэн юм байна?
-Ганцхан “Сант” гэлтгүй, “Орчлон”, олон улсын АНУ-ын сургууль, олон улсын салбар сургуулиуд, нэгдүгээр, Орос гурав, Монгол гурав, 23-р сургууль зэрэг сургуулийн хүүхдүүдийн сурагчдын холбогдсон хэрэг. Хөрөнгөтэй айлын ёс суртахуунгүй хүүхдүүдийн хийсэн хэргийн төлөө би лайв хийгээд, шүүх хуралд олон хохирогчийн өмнөөс дуу хоолой болоод явж байна. БСШУСЯ, ЭМЯ үүний эсрэг юу ч хийж байгаагүй. Нэр дурдагдсан хүмүүст доромжлуулсан хохирогч нар ирж мэдүүлэг өгч болно хэмээлээ.
Түүний үгийг тоймлон хүргэвэл ийм. Ямартаа ч тэр ийнхүү өгүүлжээ. Гэхдээ үнэн худлыг шүүх байгууллагаас бусад хэн ч байсан шүүхгүй. Хэрвээ үнэн бол нэн даруй гүйцэтгэх ажиллагаа явуулж эрх нь зөрчигдөж буй охидын төлөө, насанд хүрээгүй хүүхдүүдийн хар тамхины хамаарлаас ангижируулахын төлөө хуулийн байгууллага ажиллах ёстой. Харин энэ бүхэн худал, аливаа байгууллага, хэн нэгэн иргэний нэр хүндийг гутаан дрмжилсон бол мөн л хууль хүчний байгууллага арга хэмжээ авч нийгмийн сэтгэлзүйг айдаст автуулсан хэргээр шийтгэлийг нь оннгдуулах нь зүйн хэрэг биз ээ.
У.УРАНЦЭЦЭГ
эх сурвалж:medee.mn