Д.Номуундарь охины мэдээллийн мөрөөр цагдаагийн шалгалт явуулж эхэллээ

Д.Номуундарь охины мэдээллийн мөрөөр цагдаагийн шалгалт явуулж эхэллээ

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь гэгч нь Urelee Bayaraa гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан 2015  онд болсон гэх ноцтой гэмт хэргийн тухай мэдэгдэл хийсэн билээ. Хар тамхи, мансууруулах бодис, хүчингийн хэрэгт холбоотой ноцтой зүйлүүд ярьсан нь өнөөдөр нийгэмд анхаарал татсан сэдэв болоод байна. Энэхүү гэмт  хэрэгт улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд холбогдсон гэдэг мэдээллийг Номуундарь гэгч охин өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдсэн билээ. Мөн уг хэргийн талаарх шүүх хурал удахгүй болно гэдэг мэдээллийг ч өгсөн. 

Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өгч байгаа мэдээллээр ийм хэргийн талаарх шүүх хурал болоогүй. Болох тухай тов гараагүй гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд байгаа юм. Номуундарь охины хэлсэн, ярьсан шиг хэргийн талаарх бүртгэл байхгүй гэж мэдэгдээд байгаа юм. 

Фэйсбүүкээр лайв хийж, гэмт хэргийн талаар ярьсан Номуундарь охины аав УИХ-ын гишүүн асан  Д.Ганхуяг өөрийн жиргээ хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Түүний хувьд: "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" хэмээн жиргээд байна.  

 

Энэ бүх үйл явдлын дараа уг хэргийн талаар олон нийтийн зүгээс мэдээлэл шаардаж, зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг энэ талаар нэхэн сурвалжлахыг шаардах болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр дор бүрнээ баттай мэдээлэл олохын тулд хууль, хяналтын байгууллагаас тодруулах гэж ажиллаж байна. Яг үүнтэй зэрэгцэн албаны нэгэн эрхэм өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр орой “Twitter”-тээ “Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа” хэмээн бичсэн байна.

Ямартай ч уг хэргийг цагдаагийнхан шалгаж эхэллээ. Хар тамхи, хүчингийн гэмт хэргийн гаралтын шалтгаан, урьдчилан сэргийлэх алхамд хүн бүр хүчин зүтгэх ёстой. 

Мөн нөгөө талаар хүчин хийсэн хэмээх залуусын талаарх худал, буруу ташаа мэдээллийг нийгмийн сүлжээнд байршуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх явдал гарч байгаа учраас бодитой мэдээлэлд итгэхийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.