Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр өнгөрсөн жил болсон. Уг хэлэлцээрийн үндсэн дээр 192 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ. Энэхүү шийдвэр өнөөдрөөс ажил хэрэг болж байна. Монгол улсын хэмжээнд 1,3 сая орчим хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Эдгээрийн 10 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.
Дашрамд сонирхуулахад цалингийн доод хэмжээгээр цалинжиж байгаа 40 мянга гаруй хүн байдаг байна. Нийт цалин авч байгаа хүмүүсийн 4% гэж нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар тооцдог байна.
Статистекийн газраас гаргасан мэдээллээр өрхийн орлого 100 мянган төгрөгөөр өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна. 500.0-700.0 мян.төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 700.0-900.0 мян.төг цалинтай ажиллагчид 1.9 мянгаар багассан үзүүлэлт байна. Харин цалингийн хэмжээг харвал нийт ажиллаж байгаа иргэдийн 32 хувь нь 500,000 төгрөгний цалинтай, харин 35,6 хувь нь 500,0-900,0 төгрөгийн цалинтай байгаа бол үлдсэн хувь нь 900 мянган төгрөгөөс дээш цалинтай юм. Тэгэхээр нийт ажиллагсдын 70 орчим хувь нь 900 мянган төгрөг хүрэхгүй орлоготой байна.