Эрх баригч намынхан гэнэт ухаан орчихлоо. Тэд баяр болохоос урьтаж баахан хууль боловсруулчихжээ. Уг хуулийн төслөө Улсын их хуралд өргөн барив. 2016 оны 12 сарын 26, 27, 28-ний өдрүүдэд дараах хуулийн төслийг өргөн барив.
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль,
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай,
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай,
- Малын генетикийн нөөцийн тухай,
- Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Хөрөнгө оруулалтын банкны тухай,
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Үндэсний төлбөрийн системийн тухай,
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай,
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай,
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай,
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
- Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай,
- Гэр хорооллын хөгжлийн тухай,
- Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай,
- “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” болон “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд,
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Улсын бүртгэлийн ерөнхий хууль,
- Иргэний улсын бүртгэлийн тухай,
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай,
- Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслүүдийг эрх бүхий субъектүүдээс ийнхүү УИХ-д өргөн мэдүүлжээ.
Эдгээрээс хамгийн их анхаарал татахаар хэд хэдэн хууль бий. Тухайлбал Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль. Уг хуулийн мөн чанар нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх эсэх тухай юм. Үнэхээр энэ хуулийг 65 –ийн бүлэгтэй МАН хэлэлцэж баталж чадах уу. Тийм бол уг хуулийн хэрэгжилтийг хэзээнээс тавих вэ? гэх мэт олон асуулт урган гарна. Ямартай ч уг хуулийг өргөн барив. гагцхүү хэлэлцэн баталж чадах эсэх нь эргэлзээтэй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Энэ хууль бол өнөөдрийн хуралдааны алдаа дутагдлыг арилгах юм. Хамгийн гол нь хуралдаандаа суудаггүй гишүүдэд хариуцлагатай ажилдаа хандах боломжийг олгох бололтой.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл. Одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн төслийг салгаж Ерөнхийлөгчийнхийг тусад нь хэлэлцэх нь. Уг хуулийн төслөөр МАН эрх барих эрхээ улам баталгаажуулах боломжоо хангахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хөндөх нь гарцаагүй биз ээ.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай хуулийг өөрчлөх тухай хэлэлцэнэ. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдаад даруй найм , есөн жил боллоо. Зураг дээрээ хэдэн мянган км төмөр зам байгуулсан ч газар дээрээ ганц ч км төмөр зам алга. Үүнийг өөрчлөхгүйгээр улс хөгжихгүй. иймээс л энэ асуудлыг зоригтой шийдэх биз. .