Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээжээ. Албан бичгийг харахад зарим элчин сайдуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин тэдгээр элчин сайдуудын асуудлыг У.Хүрэлсүхийн засгийн газар биш Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед буюу 2017 оны 05 р сарын 25нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн байдаг. Үүнд Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн байдаг.