Төрийн орон сууц, санхүүжилтийн корпориацийн гүйцэтгэх захирал асан Н.Гантулгыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Түүний хэргийг шалгаж байсан ажлын хэсэг 2017 оны 4 сарын сүүлээр Н.Гантулгыг баривчилан хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн юм. Мөн Н.Гантулгыг цагдан хорьж шалгасны дараа гадуур байцааж эхэлсэн байдаг.
Харин энэ оны 10 сард ТОССК-ийн захирал асан Н.Гантулгад холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнийг хөгжлийн банкнаас авсан хөрөнгийг дур зоргоороо зарцуулсан. Мөн энэ зарцуулалтаараа дамжуулан хувьдаа хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Н.Гантулгыг эрүүгийн хуулийн 265,2, 268, 150, 150,3 гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.