Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах нийгэмлэгээс оффшор бүст данс эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг ил гаргасан билээ. Уг мэдээлэлд Монгол Улсын 48 иргэн, нэг аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэлтэй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэлж байв.
УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Болд төмөр ерөө гол ХХК-ийн үүсгэн байгуулагч гэх Дэлгэрсайхан гэх мэт одоогийн УИХ-ын гишүүн. Мөн өмнө нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Баяр, С.Баярцогт, гэх мэтийг нэрлэж болно. Эдгээр хүмүүс нь оффшор бүст данс эзэмшдэг тухай мэдээлэл олон хэвлэлээр гарсан. Мөн үүн дээр нэмээд тэдэнтэй холбоотой байж болзошгүй гэх зарим бизнес эрхлэгчдийн нэр хүртэл дурдаж байлаа.
Оффшор бүст данс эзэмшдэг гэх 48 иргэн нэг аж ахуйн нэгжийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, нарийвчлан мэдээллийг цуглуулж эхэлсэн байна.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг хариулахдаа: 2017 оны 08 сарын 03-нд АТГ-аас оффшор бүст данс эзэмшиж байгаа иргэдийн талаарх мэдээллийг цуглуулах, шалгах үүрэг бүхий хэргийг үүсгэж ажлын хэсэг томилсон. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн гаргасан мэдээлэлд байсан Монголын 49 иргэн гэдэг нь нарийвчилсан шалгалтаар 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгжийн оффшор дахь бүртгэл болох нь тодорхой болсон. Эдгээр 29 иргэний 23 нь Төрийн болон Улсын төрийн өндөр албан тушаалд өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хүмүүс байна.
Төрийн өндөр алба хашиж байсан, Мөн Улсы төрийн өндөр алба хашиж байсан 23 иргэн нь АТГ-д өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор бүст бүртгэлтэй аж ахуйн нэгж, дансны талаарх мэдээллээ өгөөгүй гэдэг нь тодорхой болоод байна. АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний газраас энэ талаар шалгаж тогтоогоод байна.
Мөн сүүлд ил болсон Парадайз паперс баримтаар 16 иргэний мэдээлэл ил болсон. Энэ хэргийг ч АТГ шалгаж байна хэмээн мэдээлэл өгөв.
Ийнхүү оффшор бүст данс эзэмших нь бизнес эрхлэгчдийн байж болох алхам хэмээн өмгөөлж байсан зарим нэг улс төрчид өнөөдөр өөр тайлбар хийх юм болов уу? Эсвэл Төрийн өндөр албан тушаал хашихаасаа өмнө бизнес хийх, гадаадаас хөрөнгө татах зорилгоор оффшор бүсд данс нээгээд С.Баярцогт гишүүн асан шиг мартчихсан гэдэг тайлбар өгөх юм биш биз.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан 23 иргэн оффшор бүсд яг ямар зорилгоор хэчнээн ам долларын данс нээж, хэдэн ам долларыг хаанаас хэрхэн авч, хааш нь хэрхэн гүйлгэж, хэр их хөрөнгө цуглуулсан юм бол доо. Үүнийг удахгүй АТГ шалгаж тогтооно гэж найдаж хүлээх л үлдлээ. Эс бөгөөд АТГ-ын хувьд бэлгэдлийн шалгалт явуулаад өнгөрөх юм болов уу?