Г.Зандашатар: Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 дахин багасгалаа
асгийн газрын хуралдаанаар 2018 онд төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоолоо.
Өмнө нь малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй иргэд жилд 57600 төгрөг төлдөг байсан бол ирэх жил 50 хувь бага буюу сард 2400 төгрөг төлөхөөр болж байна. Шимтгэл хэт өндөр байдгаас даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэсэн гомдол, санал, хүсэлт иргэдээс их ирдэг учир Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.