Өсвөр насны 30 гаруй хүүхэд холбогдсон хар тамхи, хүчингийн гэх гэмт хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа билээ. Энэхүү хэрэг нь хохирогч гэх Г.Номуундарь охины нийгмийн сүлжээгээр тараасан бичлэгээс үүдэлтэй юм. Мэдээлэл гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгээ цагдаагийн байгууллагаас дахин мэдэгдээд байна. Цагдаагийн байгууллагын хувьд энэхүү хэргийг хохирогчийн мэдүүлэг болон бусад материал дээр тулгуурлан шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тайлбар тавих болсон.
Гэхдээ хэргийг шалгахдаа алдаа гаргаж байна гэж Номундарь охины өмгөөлөгч мэдэгдлээ.Хан уул дүүргийн цагдаагийн хэлтэс болоод мөрдөн байцаах албанд 2 төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нэг нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг. Нөгөө нь хүчиндэх гэмт хэрэг. Номундарь охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт 2 хүнийг буруутгаж байгаа. Гэвч хэрэгт холбогдсон 2 этгээдийг олж чадахгүй байгаа гэв.Хохирогч номундарь болон гэрчүүд иргэн Э болон Т нарыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн гэж өмгөөлөгч мэдэгдээд байна. Харин 30 гаруй хүүхэд нэр холбогдсон хар тамхитай холбоотой хэргийг шалгах явцад 3-4 хүүхэд хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.Өмгөөлөгч нар гэрчүүдийн байцаахад байлцах хүсэлт гаргасан байдаг. Гэвч мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг байлцуулаагүй. Мөн гэрч хохирогчийн буруутгаж байгаа сэжигтнүүдийг олж тогтоогоогүй. Мөн прокурорын газраас мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар нэг талыг барьсан мэдэгдэл хийсэн зэргээс дүгнэхэд гадны нөлөөлөл байна гэж өмгөөлөгчид үзэж байна.Эрэн сурвалжлаад олдохгүй байгаа Э нь нэгэн том компанийн захирлын хүүхэд.. Харин Т гэгч нь чинээлэг айлын хүүхэд биш гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Удахгүй энэ хэргийн талаар Номундарь өөрөө тайлбар хийнэ гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн.
Н.Сугар