Эрчим хүчний зохицуулах хорооныхон Засгийн газрын шийдвэр бидэнд ирээгүй. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулалтыг хэвлэлийнхэнд өгч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэчнээн өдөр яригдаж, Ерөнхий сайд нь өөрөө мэдээлэл хийчихсэн уг шийдвэр нь яахаараа засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт очоогүй байдаг билээ. Үүгээр зогсохгүй заавал шийдвэр нь иртэл гээд хүнд суртал гаргаж суудаг ямар гээчийн байгууллага вэ гэсэн халаглал иргэдийн дунд бий болжээ. Учир нь зарим иргэн энэ талаар тус хорооноос тодруулах гэхээр мэдэхгүй гэдэг хариулалтаас өөрийг хэлэхгүй байгаа гэнэ.
Угтаа бол: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан. Энэ хүрээнд хийсэн хамгийн анхны алхам нь Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх юм. Энэ хүрээнд гаргасан шийдвэр өчигдөрөөс хэрэгжиж эхлээд байна. Уг шийдвэрт хамрагдахын тулд гэр хорооллын айл өрхүүд нь тодорхой шалгуурыг хангах ёстой юм байна. Тухайлбал иргэн болон айл өрх нь эрчим хүчний байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй байх ёстой. Үүний зэрэгцээ шөнө, өдрийн тооцоотой тоолуурыг суурилуулсан байх шаардлагатай юм.
Судалгаанаас үзвэл Эрчим хүчний хөнгөлтөнд ойролцоогоор 146,000 айл өрх хамрагдах боломжтой юм байна. Тэд НҮБ-ийн санхүүжилтээр гэр хорооллын айл өрхийн өдөр шөнийн тарифт тоолуурыг суурилуулахад хамрагджээ. Гэр хорооллын 70,000 өрх өдөр шөнийн тоолуурыг суурилуулж амжаагүй гэсэн судалгаа байна. Өдөр шөнийн тарифт тоолууртай 146 мянган өрх уг хөнгөлөлтөнд хамрагдсан нөхцөлд 4,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж эрчим хүчний хэрэглээг санхүүжүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотын утааг Бууруулахад жилдээ хамгийн бага нь 3 тэрбум төгрөг. дээд тал нь 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулдаг билээ. Иймээс энэ жил уг мөнгийг хий дэмий утаа үйлдвэрлэхэд зарцуулахын оронд бодит дэмжлэг болгож эрчим хүчний хэрэглээг 0 болгоход зарцуулах нь зөв гэж гэр хорооллын айл өрх үзэж байна.
Өмнө нь Шөнийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлж байсан учраас олон айл халаалтаа цахилгаанаар шийдээд байсан. Тэдгээр айлууд шөнийн цахилгаан 0 болж байгаа гээд өчигдрөөс эхлэн халаалтаа цахилгаандаа шилжлүүлж эхэлжээ. Харин эрчим хүчний хорооныхон л энэ тухай мэдэхгүй сууж байна. Угтаа тооцоо судалгаагааг эрчим хүчний хороо гаргаад түмэн олондоо танилцуулаад хэрэгжүүлж эхлэх үүдийг нээсэн гээд байгаа. Тэгсэн хэрнээ бас албан мэдээлэл өгөхдөө албан бичиг ирээгүй гэх үгээо хачир өргөж сууна. Эрчим хүчний зохицуулах хороонд заавал засгийн газрын бичиг ирсэн ирээгүй Ерөнхий сайдын олон нийтэд хийсэн мэдээллийн мөрөөр ажлаа эхлүүлж асуудлаа шийдэж болох байсан л баймаар юм.