Монгол Улсын их хурлын гишүүд Хормойн явдалд орооцолдож хэл ам татлах болсон. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар нэг нь бандааашаа өмсөж гарсан тухай ам алдаж, нөгөө нь бэлэг эрхтний зургаа эмэгтэй хүнлүү явуулсан гэх хэл аманд өртөөд байгаа билээ. Энэ хоёр эрхмийн талаарх яриа иргэдийн дунд хөвөрч байна. Нийгмийн сүлжээнд сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Муратын талаар хүмүүс байр сууриа илэрхийлэх боллоо.
Нийгмийн сүлжээнд Гантулгаа / бандааш / өмсөхөө мартаж болохгүй шүү, тэгүүл Мурат / боов / чинь хөлдөнө хэмээх хэлц мэт явган яриа гараад байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Муратын нэр холбогдсон асуудлын талаар тодруулах гэж хичээх болжээ. Гэвч Д.Мурат гишүүний хувьд төрийн ордонд энэ хэргийн талаар ярихгүй хэмээн сэтгүүлчдээс бултаж байгаа гэнэ. Учир нь өмнө нь эмэгтэй хүнтэй холбогдсон хэрэгт нэр холбогдсон Д.Гантулга гишүүн Төрийн ордонд мэдээлэл хийж, шүүмжлэлд өртсөн билээ.