2017 оны нэг сарын нэгнээс эхлэн Нийслэл болон аймгийн төвийн нийтийн тээврээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо. Өмнө нь зөвхөн Нийслэл хотод уг журам хэрэгждэг байсан. Харин өнгөрсөн онд өөрчлөлт орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн байна.
мөн засгийн газраас саяхан хүүхдийг нийтийн тээврээр зорчиход авдаг байсан төлбөрийг чөлөөлсөн билээ. Ингэснээр 0-16 насны хүүхэд бүр Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрхтэй болж байгаа юм. Өмнө нь Оюутан үнэгүй зорчиж байхад 10 настай бяцхан хүүхэд 200 төгрөг төлж нийтийн тээврээр зорчдог байсан билээ. Харин энэ удаад зөв шийдвэр гаргаж хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулдаг боллоо гэж олон эцэг эх баярлаж сууна. Учир нь хичээлдээ нийтийн тээврээр зорчиж явдаг хэдэн зуун мянган хүүхэд байгаа юм.