У.Хүрэлсүхийн засгийн газраас Улаанбаатар хотын утаатай тэмцэх талаар бодитой ажил хийхээ мэдэгдээд байгаа билээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ өдрүүдэд Солонгос улсад ажиллаж байна.
Тус улсаас 500 сая ам долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар ярьж байгаа. Энэхүү мөнгийг Монгол Улсын Засгийн газар утаатай тэмцэх цогц ажилд зарцуулна хэмээн мэдэгдээд байна. Ийм нөхцөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хачирхалтай мэдээллийг өгч байна. Түүний хувьд зуух тараана. Эхний ээлжид 10 гаруй мянган зуухыг Нийслэл хотын удирдлагатай хамтарч тараана хэмээн Төрийн ордонд том дуугарч сууна. Үүгээрээ өмнө нь хэрэгжүүлсэн, өнөөдөр иргэд эсэргүүцэж байгаа утаатай тэмцсэн ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж буй хэрэг бололтой.
Нөгөө талдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын түмний басамжлах мэт нэгэн үг нь яах аргагүй Утаа ихэссэн ч хортой үзүүлэлт нь багассан хэмээх тайлбар юм.
Н.Цэрэнбат: Өнөөдөр түүхий нүүрсээ л зарна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх боломж алга. Утаа ихэссэн боловч хортой нөхцөл нь буурсан гэдэг нь хяналтын цэгүүдээрээ гараад ирсэн.
Ийнхүү ярьж байгаа Байгаль орчны сайд Н.Цэрэнбат нь Улаанбаатар хотын утааг эсэргүүцэж байгаа иргэдийг тохуурхав бололтой. Үнэхээр л Улаанбаатар хотын утаа ихсэж гэдгийг сайд нь хүлээн зөвшөөрчихлөө. Харин утаа нь ихсээд байхад агуулагдах хорт бодисын хэмжээ нь буурдаг л сонирхол татаж байгаа юм. Утаанд агуулагдах химийн хүнд медаль элементүүд бий. Эдгээр нь хүний амьсгалын замын эд эрхтэнг гэмтээж, өвчлөлийг нэмэгдүүлдэг талаар эрүүл мэндийн салбарынхан анхааруулах болсон. Өвлийн цагт, утааны улмаас амьсгалын замын өвчлөл нэмэгдэж,хүүхдүүдийн дунд томуу томуу тусч өвчний дэгдэлт эрс ихэсдэг билээ. Энэ нь утаанд хор байгаа гэдгийг илэрхийлэх нэг үзүүлэлт биш юм гэж үү?
Байгаль орчны сайд Н.Цэрэнбатын энэхүү хариуцлага үгүй мэдэгдэл нь түүнийг суудлаасаа огцрох улс төрийг ч өрнүүлж мэдэх талтай юм.