ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРЫН ЭЗЭД НЭГНЭЭ СҮРДҮҮЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРЫН ЭЗЭД НЭГНЭЭ СҮРДҮҮЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Бусдыг дарамталдаг гэмт бүлэглэлийн талаар киноноос хардаг цаг алга болжээ. Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээд гэмт бүлэглэлийн хэмжээнд ажиллаж байгааг тогтоосон байна. Хамгийн сүүлд гарсан хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас тодрууллаа.  

Хэргийг тодруулбал 2018 оны 01 дүгээр сарын 10-11-г шилжих шөнө БГД-ийн 8 дугаар  хороонд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газар 10 гаруй залуучууд  орж ирсэн. Тэд тухайн газрын эздийг дарамталж автомат тоглоомуудыг эвдэж сүйтгэжээ. Ингэхдээ үйлчлүүлж байсан хүнийг сүрдүүлж 2 давхраас үсрэхийг шаардсан гэж хохирогч мэдүүлсэн байна. 38 настай эрэгтэй 2 давхрын цонхоор үсэрч буухдаа хашааны арматурын төмөрт гуяа нэвт сүлбэж гэмтсэн гэнэ. Энэ талаар цагдаагийн төвийн мэргэжилтэн хэллээ.

  Тухайн хэргийг үйлдсэн 10 эрэгтэйг өдрийн 100 мянган төгрөгийн хөлсөөр ийм ажил хийсэн гэж мэдүүлсэн. Харин тэднийг хөлсөлж бусдыг дарамтлуулсан этгээд хууль бусаар автомат мөрийтэй тоглоомын газар ажлуулдаг гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг 2 этгээд үл ойлголцсны улмаас ийм хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай байгаа гэнэ.  Энэ хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.